"Та түүний цор ганц аврал"
"Оронд нь бид таны сэтгэлд чинь буглаатай байгаа зовлонгоос чинь салгаж өгье.."
"Гуйя.."
"Бурхан минь ийм хөөрхөн нүдээрээ ингэж харахаа болиочдээ"
Хэзээний дотно танилууд мэт тэрээр миний урдах хундагыг дүүргэх аж.
Урд минь байх мөнгөн хундаганд хийсэн улаан өнгийн шингэн зүйлийг сэжиглэнгүй харж байтал тэр инээвхийлэн "Наадах чинь анарын жүүс" гэлээ.
Үнэртээд үзэхэд нээрээ л жимсний үнэр хамар цоргих нь тэр.
Би түүнээс 21 дэх хоног дээрээ 248 удаа "Намайг Явуулаач" гэж гуйж байгаа нь энэ. Тэр яг л урьдийн адил миний ярихыг сонсоогүй мэт дүр эсгэнэ.
Ахх.
Хараал ид.
Хэзээ энэ анхдагч нар амьдардаг новшийн цайзаас явах юм бол доо.
Өрөөндөө цонхоор сарыг ажин байхад хаалга тогших чимээ дуулдав.
Тог тог.
Тогшилтоос нь л түүнийг би хэн бэ гэдгийг нь таниж байлаа.
"Чамайг түрүүн оройн хоолон дээр юу ч идээгүй гэж дууллаа"
Ильяжа таваг дүүрэн жимс барьж орж ирсэн нь энэ байлаа. Ядаж л энэ ёрын газарт тухтай мэдрэмж өгдөг нэг ч гэсэн хүн байгаа нь ашгүй дээ.
Гэхдээ тэр хүн биш лдээ.
Кхмм.
Тэр зүгээр л миний жимс идэж байгааг ажин харах аж.
"Клаус чамд тэргэл сартай шөнө болох ёслолын талаар хэлсэн үү"
Би амандаа зүссэн киви хийнгээ толгой сэгсрэв.
"Тэр өдөр чи үхэх ёстой"
Юу ч болоогүй юм шиг л яг хэвийн зүйл ярьж байгаа мэт хэлсэн түүний өгүүлбэрт амандаа байх интоорыг ч зажилж чадалгүй гацчих нь тэр.
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasy✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦