01.

1.4K 135 23
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🌻

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🌻

"АХ АА НАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙ ЛДАА!"

Тэр тээр дээрх уулнаас дугуйгаа унан наашилсаар орилно.

Үнэндээ энэ хүүхдийн чанга дуунд би ч дасчихсан лдаа. Ахлах ангийн хоёрдугаар ангид ордог жилийн эхний өдрөөс гэхээр аль хэдийнээ хоёр жил энэ тамтай хоолойг нь сонсчихсон байх нь ээ? Эхэндээ ядаргаатай санагддаг байсан ч хүн орчиндоо дасан зохицож амьдардагийн адилаар би ч яваандаа нэг их тээршаадаггүй болчихсон байсан.

Гялалзаад байна уу гэмээр гэрэлтэх хоёр том нүд, анх төрөх үед нь ээж нь хацар дээр нь чангаас чанга үнсээд тийм болгочихсон юм шиг санагдах гүн хацрын хонхорхой, өөгүй арьс. Энэ золигийн араас охидууд тэгж ихээр гүйгээд байдаг шалтгааны эхлэл энэ бололтой.

Би ч дугуйгаа унаж явж байгаад түүний хоолойгоор зогсчихсон болохоор буугаад эргэж харан ярзайтал инээчихсэн нааш ирэх тэрнийг ажиглана. Юундаа баясаад байдаг байна аа? Дурлачихсан охин аятай...

cafuné | jaywonWhere stories live. Discover now