💛💛💛
Хүн мэдрэмжээ ойлгоод илэрхийлэх гэж хичээх үед юу болдог вэ?
Жэй-ийн талаас
Би багаасаа л кино сонгож үзэхдээ адал явдал, тулаан, аймшгийнхаас илүүтэйгээр романс төрөлтэйг нь илүүд үздэг байсан юм. Бага байх үедээ аавыг суваг солихыг нь харж суухдаа үздэг кино маань гараад өнгөрвөл тавихыг гуйж заримдаа бүр шаардана гээч. Тоолж барамгүй хайр дурлалтай кино үзсэн хэр нь амьдралд маань үерхлийн тал дээр ямар ч ашиг дэвшил гарч байгаагүй. Засал авдаггүй хүн гэж л би байх. Нэг ёсны хөлдүү гэх ёстой байх өөрийгөө? Үнэнийг хэлэхэд би бодит амьдрал дээрх хүмүүсийн мэдрэмж, зан араншинг ойлгох гэж хичээдэггүй.
Гэхдээ би нэг хүнийхийг мэдмээр байна.
Ямар учраас гэдгийг мэдэхгүй ч тэр үнэхээр л сүүлийн үед миний сонирхлыг татах болсон нь үнэн шүүдээ. Өмнө нь тоож авч үздэггүй байснаа одоо л ямархуу хөөрхөн хүн болохыг нь анзаарч байгаа юм шиг л.
Би Сонү, Жонвон хоёрын дунд суучихсан байх ба бараг л гарт байх попкорноо идэхээ марттал кинондоо анхаарлаа төвлөрүүлчихсэн байв.
"Надад хэдэн ч сонголт байсан би чамайг л сонгосоор байх болно."
Гол дүрийн залууг догь юм гэж бодохын зэрэгцээ хэлж буй үгийг нь сонсоод би зүгээр л Жонвон руу хармаар санагдсан.
Том нүд нь ийш тийш бүлтгэнээд хэзээ мөдгүй нүднээс нь нулимс урсах нь.
Уйлах гэж байгаа царай нь хүртэл хөөрхөн ч байх шиг. Шударга бус юм.
Нүд.
Нүд нь яаж ийм үзэсгэлэнтэй байдаг байна аа. Давхраа нь яг л хунгийн далавч мэт.
YOU ARE READING
cafuné | jaywon
Teen Fiction-"cafuné" юу гэсэн утгатай юм? -Хайртай хүнийхээ үсэнд зөөлөн энхрийгээр хүрэх, үсээр нь тоглох гэсэн утгатай. -Аан, тийм байх нь ээ. Тэгвэл би cafuné-г яг одоо чам дээр хийж болох уу?