11.

423 73 26
                                    


Тэгтлээ мөрөөдөж хүсэн хүлээсэн мөч тохиох үед илүүг хүсдэг нэгэн байхад итгэж өгөхгүй, өөрийгөө хүртэх ёсгүй мэт боддог нь ч бий. Харин энэ тохиолдолд би хоёр дахь нь байсан юм.

------

-Надтай үерхвэл үерх.

Би зүгээр л цочирдож орхив. Тэр үнэхээр гайхшруулж ханахгүй хүн юм аа.

Үнэнтэй эвлэрч чадахгүй гэдэг шиг би бодит байдалтай эвлэрч дөнгөхгүй байв. Бараг боломжгүй гэж боддог байсан үйл явдал яг урд минь тохиочихсон тул үүлэн дээгүүр хөвөөд үхтлээ инээмээр эсвэл бүр уйлмаар ч санагдана. Үнэн гэвэл би үүнийг зүүд гэж бодоод байгаад юм. Гэсэн ч энэ нь бодит амьдрал байгаа нь намайг бүр гайхшруулж орхино.

Түүнийг арай тоглоод байгаа юм болов уу ч гэж бодон хамаг бие минь бараг л чичрэх нь үү гэлтэй болчихсон, хацар маань халуу дүүгэж гал гарах нь холгүй байх тэр үед би амьдралдаа хэзээ ч мэдрээгүй зүйлээ хамаг эд эсээрээ мэдэрнэ гэж хэн санах билээ дээ.

Жэй ах урагшаа нэг алхана.

Намайг өөрөөсөө түлхдэг байсан үеээ ор тас мартсан юм шиг.

Дахиад нэг алхав.

Юу ч юм бэ өгүүлэх ч миний тааж мэдэхээргүй тийм л гүн бодлыг дотроо тээсэн аятай үзэгдэнэ.

Харин тэр дахин нэг удаа алхах үед яг миний урд тулж ирсэн байлаа. Зүрх минь галзуурчихсан аятай цээжний цаанаас нүдэх нь би битгий хэл түүнд ч сонсогдом.

Дараагийн үйлдлийг нь гадарлаж байсан ч үгүй ч байж мэднэ гэж өөртэйгөө тэмцэлдсээр зогстол тэр...

Тэр духан дээр минь үнсэж орхисон юм.

Хорвоо дэлхий хэдэн хором зогсчих шиг л санагдсан. Байгалийн хуулийг зөрчиж байгаа мэт эргэн тойрон удаашран үзэгдэж ямар нэг биет намайг тэнгэр лүү аваад одох ч шиг.

Үүлэн дээр хөвж байгаа юм шиг тэр мэдрэмжийг болдог бол үүрд өөртөө байлгаж халааслаж явмаар санагдсан. Зөвхөн тэр л надад өгч чадах зүйл шүүдээ. Жэй ах л гэвэл би юуг ч хийнэ.

Тэр надаас арай холдож зогсохдоо над руу мишээж байгаа харагдана. Өмнө нь над руу өшөө хонзонтой эсвэл бүр залхсан харцаар ширтдэг байсан түүнийг юу өөрчилсөнийг хэлж мэдэхгүй юм.

-Уруул дээр чинь үнсье гэж бодсон ч чамайг насанд хүрээгүйг санасан.

Би бүр юу бодох юу хийх ёстойгоо ч ойлгохоо больчихсон байв. Түүний царайлаг царай луу ширтэхдээ би өөрийгөө олж харсан гэхгүй ч насан туршдаа хайрлах хайр минь тэр мөнөөс мөн гэдгийг ойлгов. Би Жэй ахын өмнө л ийм сул дорой болчихдог шүүдээ.

cafuné | jaywonWhere stories live. Discover now