🤍🤍🤍
-Харин би л асуумаар байна. ЧИ ХЭН ЮМ?
Өөрийнхөө чанга дуунаас би өөрөө ч цочих шиг болж хэдэн хором ямар ойлгомжгүй тэнэг зүйл хийгээд байгаагаа эргэцүүллээ. Би би биш юм шиг мэдрэгдэж тэс өөр нэгэн болсон мэт санагдана. Хүн болгонтой эелдэг харьцдаг байсан хөвгүүн хаашаа алга болчихов оо? Энэ бүгдэд лав Жэй ах л буруутай шүү.
Харин энэ үед Сонү гайхсан харц над руу шидэлж намайг хачин гэж бодож байгаа нь илт байснаа тэр дороо царайны хувирал нь өөрчлөгдөөд явчихав.
Бассан харц.
-Хэн юм бэ гэсэн үү. Чиний багш л байна. Аа бас, чиний хамгийн их хайрладаг нэгнийг ирээдүйд булаах нэгэн гэвэл зохих байх?
Дотор хоосорч орхив. Юу ч бодмооргүй санагдаж энэ бүх бодит байдлаас зугтаагаад хаа нэг тийшээгээ явмаар санагдана. Гэхдээ энэ одоо юу вэ? Ямар олон ангит кино байгаа биш дээ.
Үнэндээ Жэй ахыг алдартайг би хэнээс ч илүү мэднэ. Гэсэн ч ийм явдал яг нүүрэн дээр тулаад ирэх үед юу хийхээ мэдэхээ байчихдаг юм байна.
Өчигдөр л бид хоёртой уулзсан хэрнэ ийм хурдан миний сэтгэлийг олоод мэдчихсэн байгаа нь ч басхүү хачин санагдаж зэвүү дургүй хоёр зэрэг хүрнэ.
Намайг юу гэхээ бодож ядан зогсоход тэр хажуугаар зөрөн явах гэж байснаа зогсоож чих рүү минь ойртон,
-Охид шиг шалчиганахгүй байцгаая. Түүнийг хэн хүртэх ёстой нь л хүртэнэ.
Цаагуураа намайг тэмцээнд ч дуудаад байгаа юм шиг санагдахад бүх зүйл утгагүй санагдаж эхлэх нь тэр. Магадгүй би зүгээр л мөрөөрөө байж байх хэрэгтэй байх. Хүний сэтгэлийг татах гэж байдгаа барина гэдэг хачин хэрэг. Үнэхээр чамайг гэдэг хүн бол өөрөө л хүрээд ирнэ шүүдээ.
Гэсэн ч Сонү тойруулалгүй ингээд шууд хэлж байхыг бодоход шулуухан хүн бололтой.
Би хэдэн минут тэр газартаа зогссоныг бүү мэд удалгүй хонх ч жингэнэж эхлэх үед ухаан ороод анги руугаа зүглэлээ. Ангид орж ирэх үед Хисын ах мөн л над руу өглөө харж байсан санаа зовсон харцаараа ширтэж тэр ямар нэг зүйл асуух гээд байгаа юм шиг санагдана. Гэхдээ надад ядаргаатай байна байх гээд гаднаа гаргахгүй байгаа бололтой. Би ширээн дээрээ суун дараагийн цагийн хичээлээ цүнхнээсээ гаргаж ирж байх зуур урд сууж байсан Ники огцом эргэж харлаа.
YOU ARE READING
cafuné | jaywon
Ficção Adolescente-"cafuné" юу гэсэн утгатай юм? -Хайртай хүнийхээ үсэнд зөөлөн энхрийгээр хүрэх, үсээр нь тоглох гэсэн утгатай. -Аан, тийм байх нь ээ. Тэгвэл би cafuné-г яг одоо чам дээр хийж болох уу?