03.

466 95 16
                                    

Мэдрэмжээ таних нь миний хувьд хамгийн хэцүү зүйл байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мэдрэмжээ таних нь миний хувьд хамгийн хэцүү зүйл байв.

Заримдаа төсөөлөө ч үгүй зүйлс тохиолдох нь гайхшралд оруулж эсвэл бүр юу хийхээ ч мэдэхгүй болоход хүргэдэг. Яг тийм байдалд орж үзэж байв уу? Сүүлийн үед арай л их содон зүйлс надад тохиолдоод байх шиг...

-

Ам минь ангайж, нүд минь орой дээрээ гарах шахна. Үгүй ээ, арай хэтэрхий дүрслэл бололтой. Ямартай ч өмнө нь үзэж харж байгаагүй зүйлээ харж буй мэт санагдана. Эсвэл нэг л харах ёсгүй зүйлээ харчихсан ч юм шиг. Өчигдөрхөн л нэг нэгнээ танихгүй хүмүүс байсан биздээ?

Тэдний харц сүүлдээ намайг хачин байдалд оруулахад хүргэнэ.

Дотносоно гэхэд ийм хурдан дотносоно гэж байж болох уу?

Би тэдний утсан дээр гарах тоглоом луу нэг харц чулуудчихаад ам нээхээр зэхэв.

Энэ хооронд Сонхүн ч бас гайхсан шинжтэй үзэгдэх ба тэдний юу гэхийг их л сонирхож байгаа нь илт харагдана.

"Юу вэ-"

"Хөөх, өчигдрийн ууртай хүн"

Цэнхэр цамцат миний үгийг тасалчихсанд уур ч хүрэх шиг болон намайг зүгээр л нүдээ эргэлдүүлэхэд хүргэв. Анхнаасаа бүдүүлэг санагдаж байсан, одоо ч тэр бодол минь хэвээрээ бололтой. Уур амьсгал таардаггүй хүн гэж энэ хүүхдийг л хэлэх байх даа.

-Чамд уурлаад байснаа нэг л санахгүй байх чинь?

Би нэг хөмсгөө өргөн, тоглоом хийж буй мэтээр асуухад тэр зүгээр л өөдөөс зэвүүн инээмсэглэл өгөх нь бүр ч хачин мэдрэмж өгч байх нь тэр. Тэр хажуу тийшээ Жонвон луу хараад түүнтэй өндөр нь зэрэгцэх хэмжээнд хүзүүгээ доошлуулан мөрөөр нь тэврээд,

-Ийм хачин хүнтэй орооцолдоод байдгийг чинь гайхчихлаа.

Хариуд нь Жонвон ямар нэг зүйл хэлэх байх гэж таамагласан ч авиа гаргах нь битгий хэл над руу юу гэх нь мэдэгдэхгүй хачин харцаар харчихаад биднийг зөрөн яваад өгөв. Анх таньдаг болсоноос хойш анх удаагаа намайг үл тоож байгаа нь энэ юм. Толгой дотор минь хоосорч яг л хадан хавцлаас хэн нэгэнд түлхэгдэн унах мэт энэ мэдрэмж яг юу вэ?

cafuné | jaywonWhere stories live. Discover now