17.

223 20 6
                                    

☆P

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


P.o.v (jungwon)

Маргааш өглөө нь би Жэхи гэгчийг Никид хэрхэн дурлуулах аргаа бодсоор сэрсэн юм. Хичнээн их зүйл бодсон ч олигтой бүтчих арга ерөөсөө санаанд орж ирэхгүй юм. Магадгүй миний толгой гашилчихсан бололтой. Жэй ахыг байнга бодсоор байгаад бүр тэнэг болчихож байгаа юм байх даа.

Ямартай ч сургуульдаа явахдаа бэлдээд гал тогоо руу ороход ээж өндөг шарчихсан зогсож байсан юм. Аав харин ширээний ард толгойгоо барьчихсан сууж байна. Шартчихаж л дээ. Өчигдөр юм уусан гэж гадарлаад байсан юм аа. Манай аав алкохолны төрлийн зүйл хэрэглэхээрээ нэг их мэдэгддэг төрлийн хүн биш учир ойр дотны хүмүүс нь л уусан царай уугаагүй царай хоёрыг нь ялгаж чаддаг юм. Инээдтэй биш гэж үү?

Намайг аавын өөдөөс харан сандал дээр суух үед тэр намайг анзаараад,


-Өө Жонвон хичээлдээ явах нь уу?

Түүнийг тэгж хэлтэл ээж цаанаас "Хичээлдээ явахгүй өөр хайчих билээ. Арай өөрийн чинь архи одоо болтол бүрэн гараагүй байгаа юм биш биз?"

- Тэр яах вэ ханиа. Өчигдөр би үнэхээр сонин зүүд зүүдэлсэн. Жонвон миний зүүдэнд гэртээ найз залуугаа дагуулж ирсэн гээд бод доо. Маш сонирхолтой.

Аавыг ингэж хэлэх үед би идэж байсан будаандаа хахаж ээж харин огцом аав луу эргэж харсан юм.

Дуусжээ.

Өчигдрийн Жэй ахын дагуулж ирснийг зүүд гэж бодоод байгаа бололтой. Арай ч дээ, манай аав бүр уухаараа бодит ертөнц зүүдний ертөнц хоёроо ч ялгаж мэдэхээ байдаг юм байна. Даан ч уурлахгүйгээр өрөө лүүгээ яваад орчихсон юм. Өөрийн ухаангүй байсан байна. Одоо энэ асуудлыг яаж шийднэ ээ.

Би ээжийг бодит зүйл байсан гэж аавд хэлэх юм болов уу гэж бодтол тэр зүгээр л сонсоогүй юм шиг царайлчихсан. Намайг учрыг нь ол гэж байгаа бололтой. Яана даа

cafuné | jaywonWhere stories live. Discover now