🌊
"Энэ уруул зөвхөн минийх."
Диваажин яаж мэдрэгддэг бол? Яг энэ мэдрэмж бол түүнээс ч илүү мэдрэгдэж байна. Төсөөлж чадамгүй бас илэрхийлж дөнгөшгүй...
Түүний уруул минийх дээр мэдрэгдэх үед хамаг бие минь мэдээгээ алдаж сүнс минь биенээс гараад явчих шиг л санагдав. Би хар тамхи хэрэглэж үзээгүй ч яг энэ мэдрэмж бол түүнээс ч дээр байгааг хангалттай хэлж чадна.
Тэр арван секунд хэртэй үнссэнийх нь дараа би буцааж үнсэх гэсэн ч Жэй ах уруулаа гэнэт салгаад "Жоохон хүүхэд байж буцааж үнсэх гээд байдаг нь яадаг юм? Насанд хүрээгүй хүүхдүүдэд энэ хангалттай" гээд зэвүүн инээгээд надаас холдов.
Баярлуулан гомдооно гэдэг нь одоо энэ үү? За яахав, дараагийн удаа харж л байгаарай.
Би дуугүй л түүний өвдөг дээрээс өндийн босоод халуу шатах хацартаа хүрэхэд бараг л өндөг шарж болохоор байна уу гэлтэй. Намайг ингэтэл нь ичээх хүн түүнээс өөр байхгүй!
-Бас би тэр явдалд нэг их гомдоогүй ээ. Зүгээр л чиний анхны үнсэлтийг тэр охин авчихсанд жаахан бухимдсан гэх үүдээ. Тэгээд л нэг иймэрхүү юм болчихлоо...
Жэй ах нүд рүү минь биш урд байх кинон дээр харц нь тогтон ийнхүү хэллээ.
-Намайг уучилсанд баярлалаа. Таныг алдах нь л гэж бодоод сандарч тэвдээд их хэцүү байлаа. Та мэднэ шүүдээ, та байхгүй бол бараг би амьдарч дөнгөхгүй байх.
Тэр хариуд нь толгойг минь илэн "Ийм хөөрхөн байхад яаж хайрлахгүй байж чадахав дээ!" гэсээр духан дээр үнэслээ.
✨️
Өглөөний долоон цаг.
Сэрүүлэг минь хангинатал дуугаран намайг сэрээж орхив. Энгийн үед бол би сэрүүлэг дуугарсаны дараа шууд л босчихдог ч энэ удаа бие минь хөндүүрлээд босох маш том ачаа шиг санагдаж байна.
YOU ARE READING
cafuné | jaywon
Teen Fiction-"cafuné" юу гэсэн утгатай юм? -Хайртай хүнийхээ үсэнд зөөлөн энхрийгээр хүрэх, үсээр нь тоглох гэсэн утгатай. -Аан, тийм байх нь ээ. Тэгвэл би cafuné-г яг одоо чам дээр хийж болох уу?