04.

437 83 11
                                    

Би магадгүй ухаараагүй байсан бололтой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би магадгүй ухаараагүй байсан бололтой. Чиний дэргэд байхдаа ямар тухтай байдгаа, жижигхэн сэтгэл хөдөлгөм үйлдлүүд чинь надад ямар хэрэгтэй байсныг, бидний дундах чимээгүй амар тайван орчин гээд...

Гэхдээ хамгийн гол нь чамайг ямар их нандигнадгаа одоо л ойлгох шиг боллоо.

"Хисын ахаа намайг хайрлаад өгөөч"

-

Дэлгүүр дотор удаад байх шалтгаан надад байсангүй. Сэтгэл дотор минь ямар нэг л хачин зүйл болоод байх шиг.

Хоосон санагдана.

Яагаад байгаагаа ерөөсөө ч ойлгохгүй юм. Дотно байсан дүү маань хэн нэгэнд сэтгэлээ илчилчихсэн- үгүй ээ, охин биш хэн нэгэн хөвгүүнд сэтгэлээ нээж байхыг хараад цочирдчихсон бололтой.

Үнэндээ түүнийг гадарлаж байсан лдаа. Гэсэн ч зөвхөн өөрийнхөө хүссэнээр амьдарч байгаа нь бахархам санагдаж байна. Надад тийм зориг байсан ч болоосой.

Халааснаасаа авсан зүйлээ гаргаж ирэх гэж байтал яг хойно маань хоолой засах чимээ дуулдав. Аа, мэдээж лдээ. Би одоо ч гэсэн өнөөх дэлгүүрийн урд бодлогоширчихсон зогсож байгаа шүүдээ.

Би арагшаа харвал өнөөх Хисын гэх нэртэй миний нэрлэж заншсанаар цэнхэр цамцат ганцаараа зогсож байлаа.

"Хөөх, ойрд их тааралдаж байх чинь. Арай намайг дагаад байгаа юм биш биз?"

Би дахин түүний царайг нэг сайн ажигласан юм.

Тийм ээ, царайлаг. Гэсэн ч намайг гүйцэхгүй.

Дахиад түүний хамарны хэр өндөр болохыг дурдах шаардлага байгаа болов уу? Дэмий зүйл бодоод байгаагаа мэдэж байна. Гэвч бодохгүй байхын аргагүй нүдэнд минь тусчихсан юм.

Жонвон магадгүй анх хамрийг нь хараад дурлачихсан байхдаа.

Галзуу амьтан.

cafuné | jaywonWhere stories live. Discover now