12.

398 59 32
                                    

                                    🍇

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                                    🍇

Жонвоны талаас

Хүмүүсийг яагаад гунигласан үедээ ямар нэг дээвэр дээр гарч тайвшраад байдгийг нь ойлгодоггүй байсан юм. Одоо ингээд өөрөө сургуулийнхаа дээвэрт гаран бодол болоод зогсох нь ээ хүн ч байхгүй, салхи ч илүү салхилж хамаг сөрөг бодлыг минь цуг хамж аваад явчих шиг ч санагдана. Санагдаж байгаа авч яг тэгсэн гэсэн үг биш л дээ. Үнэхээр уур хүрээд эцэстээ тулж байвал энд ирээд орилж ч болох юм.

Өдийг хүртэл амьдрахдаа би тэгж их зовлон зүдгүүр гээчийг мэдрээгүй өссөн. Тийм дээ ч жаахан хэцүү зүйл тохиолдох бүрт хүндээр тусгаж авдаг нь аргагүй биз. Анх Жэй ахыг хараад өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж илрүүлэхдээ би огтхон ч гайхахгүй хүлээж авч байсан. Хүн хэнийг яаж хайрлах нь бусдад хамаагүй гэсэн ухамсар тархинд минь суучихсан байсан учраас. Гэвч бодит амьдралтай нүүр тулаад ирэхээр заавал давж гарах ёстой бас бус зүйлүүд гарч ирнэ гэдгийг тооцоолоогүй байж л дээ. Би дурлалдаа сохорчихсон байсан бололтой.

Нэг гүн санаа алдчихаад цаашид яах тухайгаа бодох гэж хичээв. Гэхдээ хичээсэн ч болохгүй зүйл байх юм даа. Санаанд юу ч орж ирсэнгүй. Тэгээд үүлсийг ажиглангаа эерэгээр бодохыг ч хичээв. Гэсэн ч үр дүн нь адилхан.

Ардаа байсан сандлыг олж хараад яг сууж байтал төмөр хаалга нээгдэх сонгогдсонд харвал энэ Жэй ах байлаа.

Хөмсгөө зангидчихсан орж ирсэнээ намайг хараад хувьсхийн өөрчлөгдөж зөөлхнөөр инээмсэглэх нь тэр.

Би яг л өөрийгөө сүүлийн үеүдэд бодит амьдралд амьдраад байгаа эсэхтээ эргэлзэж л байна шүү. Хоёр жил араас нь гүйж, наалдчихсан бохь шиг салаагүй би ингэж нэг юм санасандаа хүрж байгаа нь хамгийн том амжилт гэлтэй. Хайртай хүндээ хайрлагдах мэдрэмж л хамгийн сайхан нь байх.

Гэсэн ч би түүний сэтгэлийг одоо ч гүн мэдэхгүй хэр нь ямар нэг далдын хүчээр ч юм уу надад зүгээргүй гэдгийг нь гадарлаад байв. Тэр бүр надаас үерхэх үү гэж асуусан шүүдээ.

cafuné | jaywonWhere stories live. Discover now