05.

455 80 12
                                    

🍒🍒🍒

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🍒🍒🍒

Жонвоны талаас

Дунд ангиа би зүгээр л нэгэн хэвийн уйтгартай өдрүүдээр дүүргэсэн гэхэд хэлсдэхгүй. Өглөө эрт босоод л цай ундаа уучхаад хичээлдээ зай бөглөж суусныхаа дараа дугуйлан руугаа явж, гэртээ ирж хичээлээ хийгээд унтах гэсэн маршрутаар явдаг байлаа. Содон зүйлс гээд тоочоод байхаар зүйлгүй. Уйтгартай...

Тэгээд би ахлах ангид ордог эхний жилээ өөр сургууль руу шилжсэн юм.

Харин тэндээсээ би амьдралынхаа утга учрыг олно чинээ гэж хэн санах бил ээдээ.

Хоёр жилийн өмнө

"Шинээр энэ жил орж ирсэн ахлах ангийн нэгдүгээр ангийн хүүхдүүддээ зориулж мөн энэ жил төгсөх ангийнханд амжилт хүсэн сургуулиараа явах хоёр өдөр, нэг шөнийн аялал сургуулиас бэлдсэн байгаа. Энэ амралтын өдрүүдээр явах болохоор юмаа бэлдэцгээгээрэй. Болж өгвөл бүгд явна шүү."

Пак багш хичээлийнхээ төгсгөлд ийн нам дуугаар өгүүлчхээд ангиас гаран явсан юм.

Долоохон хоногийн өмнө нэг анги болон нэгдсэн ч яагаад ч юм бүгдээрээ л аль хэдийнээ бие биетэйгээ дотно болчихсон мэт санагдах ангийнхныхаа хөөрөлдөхийг хараад би санаа алдаж орхив. Сайхан санаа гэж бодохгүй л байна шүү.

Ялангуяа над шиг бусадтай амархан эвээ олж найзалж чаддаггүй нэгэнд.

Би зүгээр л бусадтай хурдан найзлаж нөхөрлөөд байж чаддаггүй. Бусад хүмүүст энгийн зүйл байхад надад бол үнэхээр давж барамгүй зүйл шиг санагддаг гэх үүдээ.

Гэвч түгдрэлгүй ярьж чадах ганц хүнтэй болсон нь Ники гэх Япон хүү байв. Тэр энэ жил л Солонгост анх удаа ирсэн хэрнээ солонгосоор үнэхээр дажгүй ярьчихдаг. Яахав заримдаа жаахан төрөлх хэлнийхээ дуудлагыг холиод байдгийг эс тооцвол. Гэхдээ л сонсоход үнэхээр эгдүүтэй санагддаг.

cafuné | jaywonWhere stories live. Discover now