🍓
"ТА НАР ӨӨРСДИЙГӨӨ ЮУ ХИЙЖ БАЙНА ГЭЖ БОДООВ"
Би нүдэндээ итгэсэнгүй зөв харж байгаа үгүй дээ эргэлзэн хэсэг маанагтан зогсов.
Хоёр метр гаруйн цаана өнөөх дээрэлхүү охидууд болон, Жэхи тэгээд...Жонвон зогсоно. Уур амьсгал хэзээ мөдгүй шатах гэж байгаа аятай санагдах ба ямар нэг киноны үзэгдэл ч гэж хэлвэл зохихоор нөхцөл байдал бүрдсэн байлаа. Өмнө нь Жонвоны ийм ууртай байхыг харж байгаагүй надад одоо байгаа байдал нь багахан айдас цээжинд хуруулах шиг. Басхүү том хүн шиг, догь ч гэмээр юм уу?
"ЯАЖ БАЙНА АА!"
Өнөөх охидын толгойлогч нь гэмээр их л аймар харцтай нэг ёсондоо базсан цаасанд оногдсон охин сургуулиар нэг орилох нь холгүй ийн хашгирав. Хөөх, би ийм хүмүүст ямар дургүй гээч.
Жонвоны нүдэнд гал дүрэлзэж байгаа аятай үзэгдэж хэзээ мөдгүй ямар нэг зүйл цохиод авчихмаар байсан чанга атгасан гараа сулруулан зүгээр л инээд алдах нь тэр. Нэг тийм зэвүүн инээд.
"Хүмүүжилгүй юм бол яах гэж сургуульд явж тэрийгээ даян дэлхийд гайхуулаад явдаг юм. Болохгүй бол дахиад цэцэрлэгтээ суугаад новшийн арчаагүй зангаа дарж ав л даа айн?"
Би түүнд ийм зан байдгийг нь мэдээгүй дандаа зөөлөн талыг нь харсаар ирсэн болохоор зүгээр л надад нэг тийм содон мэдрэмж төрөв. Хүссэнээ хэлээд, шударга ёсыг яг одоо сахиад зогсож байгаа энэ хөвгүүн яагаад догь хэрнээ нэг дор эгдүүтэй харагдаад байна аа?
Нөгөө охин ямар нэг зүйл хэлэх гэснээ хэл нь орооцолдож тэрэндээ сандраад ёстой л хөгөө чирж байх шиг. Манай сургуулийнхан ч эгээ л кино шимтэн үзэж буй аятай энд тэндээс харчихсан зогсож байв.
Том толгойлогч гуай хэдэн дагуулуудаа уйлчихмаар царайтайгаа авч одон ерөнхийдөө сонирхолтой кино маань өндөрлөв. Жэхи ч Жонвонд үг дуугүй бөхийж талархсанаа илэрхийлээд явчихлаа.
YOU ARE READING
cafuné | jaywon
Teen Fiction-"cafuné" юу гэсэн утгатай юм? -Хайртай хүнийхээ үсэнд зөөлөн энхрийгээр хүрэх, үсээр нь тоглох гэсэн утгатай. -Аан, тийм байх нь ээ. Тэгвэл би cafuné-г яг одоо чам дээр хийж болох уу?