02.

621 110 11
                                    

🐰🐰🐰

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🐰🐰🐰

Шинэ учрал.

Хайр гэж үнэндээ яг юу болохыг би мэдэхгүй. Хайраас болж амьдралаа орвонгоор нь эргүүлж, өөрийгөө алдаж мөн үхэхийг хүсэх хүртлээ сэтгэлээр унаж буй хүнийг ч хараад амжсан. Тэр болгонд яагаад гэдгийг нь огтхон ч ойлгохгүй, үнэхээр утгагүй зүйл мэт санагддаг байв. Үнэнийг хэлэхэд одоо ч гэсэн энэ бодол маань хараахан өөрчлөгдөөгүй. Зүгээр л бодоод үз л дээ... Хэн нэгнээс болоод тэгтлээ шаналж, би би биш чи чи биш юм шиг болно гэхээр? Тиймээс л би хайрын амтанд умбахыг тийм эрт хүсэхгүй байгаа юм. Шохоорхож сонирхож явсан охид хэд хэд байдаг ч хангалттай мэдрэмж төрүүлж байсан нь ганц ч үгүй. Ирээдүйд ч гарч ирэхгүй гэж найдаж байна.

Тийм ээ, найдаж байна.

Хажууд маань суугаад бараг л сэтгэлээ илчилчихсэн энэ хөвгүүнийг эс тооцвол.

Охин биш бүр хөвгүүн.

Үнэндээ ямар сэтгэл хөдлөл гаргахаа мэдсэнгүй, зүгээр л хоосон зүйл мэдрэгдэж байх нь тэр. Тийм дээ ч түүнлүү ямар ч зүйл илэрхийлээгүй харцаар харж байтал яг тэр үед хэн нэгэн бид хоёрын өмнө дугуйтайгаа онхолдоод уначихсан.

Магадгүй хэн нэгэн биш энэ эвгүй байдлыг зогсоож өгсөн аврагч гэх нь зүйтэй байв уу.

Цэнхэр цамцныхаа малгайг углачихаад дээрээс нь том чихэвч зүүчихсэн байх тэр нэгэн. Байгаа байдал нь нэг л бусдаас онцгой, өөртөө ямар ч хүнийг татах чадвартай мэт мэдрэгдэнэ.

Тэр дугуйгай босгож тавьчхаад цамцныхаа малгай, чихэвч хоёроо доошлуулан одоо л бүтэн царайг нь харж чадахуйц хэмжээнд толгойгоо өргөн бидний өөдөөс ширтэх нь балмагдахад хүргэв. Гэхдээ л тэр царайлаг бололтой. Үгүй ээ, царайлаг юм. Хамрыг нь бараг л хэн нэгэн ур чадвартай зураач зурчихсан юм уу гэмээр.

Тэр юу ч дуугарсангүй, Жонвон бид хоёр ч өөрсдөө ямар нэгэн зүйл хэлэхийг ч хүссэнгүй өөд өөдөөсөө ширтэлцэн хэдэн секундийг өнгөрөөчих нь тэр.

cafuné | jaywonWhere stories live. Discover now