16.

239 39 2
                                    

Айх сандрах зэрэгцэн түүний хойноос бушуухан явж байтал тэнд Жэй ах ээжтэй ямар нэг зүйл яриад байх шиг харагдав.

Дөхсөөр очиход ээж байдгаараа гайхсан царай гарган зогсох бол тэр инээчихсэн байж байв.

Амьдарч байх явцад ингэх өдөр ирнэ гэж мэдэж байсан ч ийм хурдан гэж санасангүй.

Би худлаа инээсээр Жэй ахын хажууд ирж зогсоод ээж лүүгээ харлаа.

-Юу болоод байна?

Ээж мэдээж нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа нь ойлгомжтой тул асуулт асууж эхлэв.

Би яг юу гэж хариулахаа ч мэдэхгүй доош шал ширтсээр шалан дээр хөлөөрөө юм зуран зогсохдоо ээжийн харцийг өөр дээрээ төвөггүйхэн мэдэрч байв. 

-

Найз охин биш найз залуу дагуулаад хүрээд ирнэ гэж чинээ ээж аав маань гадарлаж байгаагүй л байх. Гэхдээ яалтай ч билээ дээ. Төсөөлж байгаагүй зүйлийг нь аль хэдийнээ бодит болгоод Жэй ах бүр манай зочны өрөөний буйдан дээр тухлаад сууж байна шүүдээ.

Дэлгүүрт байхад учир явдлыг миний өмнөөс тэр л ээжид маш цэгцтэй, зөв тайлбарлаж өгснийг дурдах хэрэгтэй байх. Бурхныг бодож түүнд хүнтэй арга эвээ хурдан ололцдог чадвар байдагт нь талархъя. Намайг ичингүйрсээр чимээгүй зогсож байх хооронд ээж будилсан ч гэлээ бодож байснаас минь эелдгээр хүлээж авч түүнийг бүр гэртээ урьсан. Ийм сайн гэр бүлтэй байгаадаа баярлаад ханахгүй нь. Нөхцөл байдал байнга сайнаар эргээд байгаа нь дараа нь ямарваа нэг муу зүйл болохын дохио биш үү ч гэж сүүлдээ бодогдоод байх юм.

Би хэрэггүй зүйл бодоод байсан тул өөр зүйл рүү анхаарлаа хандуулхаар шийдлээ.

Жэй ах ч юм уу, тийм ээ?

Түүн рүү харцаа шилжүүлмэгц тэр буйдан дээр суусан цагаасаа л хойш ширээн дээр байсан жижигхэн амьтны сувинерүүдийг ихэд сонирхож байсан тэр чигээрээ одоо болтол тэдгээрийг гартаа барьж нэг үзэж нүднийхээ өмнө ойртуулж ч үзээд ямартай ч уйдахгүй л сууж байх шиг байв. Жижигхэн зүйлд хүртэл ингэж их анхаарал хандуулдаг нь их хөөрхөн шүү.

Бид хоёр тэндээ дахиад таван минут хэртээ суусны дараа ээж гал тогооноос чихэр жимс, цай зэргийг авчран бидний өмнө тавилаа.

"Миний хүүг нээрээ хэн гэдэг гэлээ? Тухтай танилцаж ч амжаагүй юм байна."

Намуухнаар асуух ээжид хариуд нь тэр "Пак Жунсон" хэмээн нэрээ хэллээ.

cafuné | jaywonWhere stories live. Discover now