18-р хэсэг.
☆
Jungwon's point of view
Тоос соруулж байгаа чимээ сонсогдоно.
Гэвч нүдээ нээх гээд чадсангүй. Аргаж өвдөж байгаа нь тарчлаантай санагдаж байна. Өөрийнхөө ухааныг орж ирэхийг хүлээж, нэг ёсондоо сүнсээ хүлээн орон дээрээ хэр удаан хэвтсэнээ ч мэдэхгүй нь. Арай гэж нүдээ нээгээд өнгөт орчлонг харахтайгаа болох үед аймшигтай их цангаж буйгаа мэдэрлээ. Дахиад тэсэхгүй болтлоо бараг л залхуурч 20 минут орондоо хэвтсэн байх. Аргагүйн эрхэнд босч өрөөнөөсөө гараад гал тогоо руу явж ус аягалаад ууж байтал нуруун дээр хэн нэгний алга мэдрэгдэж хүчтэй өвдөлт намайг бүрхэв.
- Задарсан хог. Хүнтэй үерхэхийг чинь зөвшөөрөх ч согтууруулах ундаа хэрэглэхийг чинь яав ч зөвшөөрөхгүй. Зүгээр л нэг хүүхдийн төрсөн өдөрт явлаа гээд гарсан хүүхдээ орой нь хүнээр түшүүлчихсэн шал согтуу ирэхийг нүдээрээ үздэг л юм байна. Ойрд эвдрээд байгаа шүү. Ян Жонвон! Аав чинь мэдвэл ч чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.
Би согтсон билэв үү? Юу вэ бас хүнээр түшүүлж гэртээ ирсэн гэнэ ээ. Өчигдөр сонирхоод ууж үзэж байснаа санаж байна. Гэхдээ цаашаа яалаа? Юу боллоо? Яг л хэн нэгэн ид шидтэн ой санамжийг минь устгачихсан юм шиг санагдчихлаа.
Тэгэхээр согтох тэгээд шартах ингэж л мэдрэгддэг байх нь. Тэнэг юм.
-Намайг хүн авчирсан гэсэн үү. Хэн байсан юм?
-Найз залуу чинь л байсан даг. Хэрвээ Жэй биш өөр хүн байсан бол бүр л илүү уурлах байлаа.
Миний ой санамж зөв ажиллаж байгаа бол Жэй ах өчигдрийн төрсөн өдөрт хараахан ирээгүй байх шиг байсан. Тэгэхээр намайг ухаанаа алдчихсан байсаны дараа тэр ирсэн гэсэн үг үү. Тэнэг үйлдэл хийгээгүй л байгаасай даа Ян Жонвон!
Ээжид баахан үглүүлж загнуулж архины бүтэн лекц уншуулаад дахиж хэзээ ч тийм зүйл амсахгүй гэсэн амлалт цаасан дээр бичиж өгөөд тамга даруулж байж нэг юм ээж тайвшрав. Гэхдээ түүний зөв өө. Надад үнэхээр тиймэрхүү төрлийн зүйл зохидоггүй бололтой. Цаашид холуур л явах минь.
Хоол идчихээд өрөөндөө орж утсаа шалгалаа. Ямар нэгэн зурвас алга. Үгүй ээ, Жэй ахаас алга л гэх гэсэн юм.
Гэхдээ ямар сураагүй биш, сурсан зангаараа өглөөний мэнд мэдэн юу хийж байгааг нь асуусан утгатай зүйл бичлээ.
YOU ARE READING
cafuné | jaywon
Teen Fiction-"cafuné" юу гэсэн утгатай юм? -Хайртай хүнийхээ үсэнд зөөлөн энхрийгээр хүрэх, үсээр нь тоглох гэсэн утгатай. -Аан, тийм байх нь ээ. Тэгвэл би cafuné-г яг одоо чам дээр хийж болох уу?