08.

414 67 14
                                    

⚡⚡⚡

Жонвоны талаас

Жэй ахын хажууд зогсох тэр хөвгүүний юу гэж хэлсэнийг нь тархиндаа хэсэг боловсруулж, зөв сонссон байгаадаа ч гэж эргэлзэж байх зуур харин ах дуугүй л инээмсэглээд "Тавтай морил" гэж байгаа харагдах юм.

Өөр хүмүүс лүү ингэж инээгээд байж болохгүй юмсан.

Гэхдээ тэр багш гээд байгаа хүн миний үе аятай л үзэгдэнэ. Сурагч байж яаж багш байна гэж. Эсвэл их сургуулийн оюутан? Гэсэн ч хүүхэд шиг л царайтай байна даа.

Намайг бодолдоо дарагдчихсан байх үед өнөөх Сонү гэгч бидний чанх урд зогсоод юм хэлэх гэж байгаа бололтой цамцныхаа ханцуйг дээшлүүлж буй харагдана.

"Та нар гайхаж байж магадгүй. Юун энэ нэг жаахан хүүхэд бид нарт багшлана гээд сонин сонин юм яриад байна аа гээд. Ихэнх чинь итгэхгүй л байгаа байх. Би төгсөх ангийн сурагч бас өнөөдрөөс энэ сургуульд шилжиж ирж байгаа." тэр хоолойгоо нэг засаад үргэлжлүүлэн "Гэхдээ миний чадварыг дутуу үнэлж болохгүй шүү. Энэ сургууль нэг ёсондоо намайг урьж авчирсан. Итгэхгүй байгаа бол захирлаасаа асуугаад үзнэ биз. Тэр хүн хэлэхдээ төлөвлөгөөн дээрээ бид шинэ нээгдэж буй дугуйлан, клубдээ содон зүйл туршиж үзэн чадвартай сурагчдыг багшлуулах тийм хөтөлбөр явуулах гэж байгаа гэсэн санагдаж байна. Ямартай ч тайлбарлах гэж их олон юм ярьчихлаа, та бүхнийг ойлгосон гэж найдъя."

Сонү цааш хэд алхалснаа буцан бидэн лүү эргэж хараад "Аан нээрээ та нарт чадвараа батлаж харуулах хэрэгтэй юм байна. Сонирхмоор байгаа хүн байна уу"

Хүүхдүүдийн ихэнх нь толгой дохиж байгаа харагдах ба Жэй ахын "тэгвэл их баярлана шүү" гэж байгааг ч сонсоод амжив.

Тэр яагаад түүнд ийм сайн хандаад байгаа юм бол оо?

Нэг хөвгүүн тайзны араас сүртэй хийцтэй цахилгаан гитар авчран Сонүд өгөхөд тэр инээмсэглэн авлаа.

Тэр "энгийнээс нь эхэлье" гэчихээд гитарын утсандаа гараа их л мэргэжлийнээр хүргээд тоглож эхлэх нь тэр. Үгүй ээ, яахав. Дажгүй л юм. Гэхдээ хичнээн сайн байсан ч миний хувьд лав Жэй ахыг гүйцэх нэг ч хүн байхгүй ээ.

Сонү аяаа энгийнээс хэцүү элемент рүү хөрвүүлж, яг л зүгээр энийг дандаа л хийдэг юм гэсэн шиг итгэл төгс тоглож байв. Би ч яваандаа бүр ая луу нь яваад орчихсон нэг ёсондоо уусчихсан сууж байгаад гэнэт өөрийгөө юу хийгээд байгааг ухаараад цэх суулаа.

cafuné | jaywonWhere stories live. Discover now