07.

529 82 30
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🌙🎸

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🌙🎸

"Сар үзэсгэлэнтэй биш гэж үү?"

"Сар уу?"

"Тийм ээ. Сар, luna, moon."

"Та бараг сар гэдэг үгийг бүх хэлээр хэлж чадах байх аа?"

"Арай ч үгүй л дээ."

Би бидний дээр тодоор гэрэлтэх үзэсгэлэнтэй хавирган сарыг харсаар ийн хэлсэн юм. Үнэндээ миний хэлсэн энэ үгийн утгыг Жонвон ойлгосон байгаасай гэж их хүссэн юмсан. Гэхдээ хараахан ойлгоогүй бололтой.

Магадгүй миний өөртөө хамгийн их итгэлтэй байж үзэж буй тохиолдол энэ л цаг үед тохиож байгаа байх. Гэнэт л мэдрэмжээ ойлгоод түүндээ бүхнээ зориулмаар санагдаж байсан явдал та нарт бий юу?

Одоо ч хажууд минь өхөөрдөм хацрын хонхорхойгоо гарган багахан инээмсэглэн тэнгэр ширтэн суух энэ хөвгүүн миний хувь тавилан бололтой. Яагаад ч юм өмнө нь зөндөө харахад "дүү" л гэж мэдрэгддэг байсан тэр одоо нэг л өөрөөр мэдрэгдэх нь хамгаас хачирхалтай.

-Ах аа?

- За?

-Таниас нэг зүйл гуйчих уу.

Гуйх зүйл нь ихээхэн сонирхол татсанд би зүгээр л эргэлзэлгүй хурднаар толгойгоо дохиж орхисон юм.

Харин тэр асуултаа яг асуух эсэхээ бодож буй бололтой гэнэт л төв царайтай болчихсон байв. Юм бодож байгаа нь хүртэл ийм хөөрхөн байх гэж.

cafuné | jaywonWhere stories live. Discover now