14.

413 66 19
                                    

Жонвоны талаас

Урд маань нэрийн хуудас над луу барьсаар зогсох гурван хүн намайг бүр гайхшруулж орхих нь тэр.

Бэлтгэгдэгч ээ?

Надад тийм зүйл тохирно гэж үү...

Жэй ах руу нэг харж өнөөх хүмүүс лүү ч сандран барин гөлөрсөөр бодол болсоны эцэст зүгээр л бүгдэнгийнх нь нэрийн хуудсыг авчихсан юм. Тэгээд зогсоод байвал улам л эвгүй байдалд орох юм шиг санагдаад байсан учир.

Тэр хүмүүс ч заавал холбогдоорой, залгаарай гэх мэтийн үгс хэлээд намайг магтан царайлаг бас авьяастай юм аа ч гэж хэлж амжив. Би өөрийгөө ерөөсөө ч тийм гэж боддоггүй байхад бусад хүмүүс ингэж бодож байгаа нь хачин л юм.

Түрүүн тоглолт дуусахад эхэр татаж уйлаад байсан хүн одоо тайвшраад хэвийн байдалдаа орчихсон байлаа. Яахав дээ, Twice-ийн эгч нарыг дахиж харах боломж олдохгүй ч байж мэдэх болохоор. Гэхдээ...Хэрвээ би бэлтгэгдэгч болоод айдол болчихвол тэднийг харж чадах юм биш үү?

Өөрийнхөө бодсон бодлыг хэсэг тунгаасны эцэст ямар ч болох боломжгүй зүйлс ургуулан төсөөлөөд байгаагаа мэдрээд даруй тэрхүү санаануудыг тархинаасаа гаргав.

Гүн бодлуудаа түрхэн хаян бодит амьдралдаа эргэн ороод сая л нэг юм эргэн тойрноо анзаарах сөхөөтэй болвол Жэй ах бид хоёр чив чимээгүй алхсаар л байлаа.

-Чи од болоод олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээвэл их гоё бас чамд тохирох юм шиг ээ?

Тэр бүр намайг айдол болчихсон байна гээд төсөөлөөд үзчихэж ээ..

Би тэнгэрт түгэх оддыг ширтсээр "Гэхдээ би чадахгүй шүүдээ" гэхэд тэр алхаж байснаа гэнэт зогсон намайг өөрлүүгээ харуулж ойртуулаад "Чадахгүй гэж бодоод л, тархи болон ухамсартаа түүнийгээ суулгаад байвал угаасаа л чи чадахгүй. Харин эсрэгээрээ чадна гэсэн сэтгэлээр хичээгээд үзвэл боломжгүй зүйл гэж байхгүй шүүдээ."

Жэй ах амнаас нь савсах хүйтэн уурыг хэсэг хугацаанд ширтсэний эцэст миний даарч бээрсэн гарыг өөрийнхөө халаасан дотор шургуулчихаад "Би саяхнаас нэг ном уншиж эхлэсэн юм л даа. Хүсэж байгаа мөрөөдөл болон амьдралаа нүдээ аниад харагдтал төсөөлөхийн зэрэгцээ түүнийхээ төлөө тасралтгүй хөдөлмөрлөөд байвал хорвоо дэлхийн өчүүхэн жижиг хэсгээс аугуа том нь хүртэл аяандаа л чиний төлөө хөдөлж эхлэнэ гэсэн утгатай. Тэгэхээр чи сөрөг бодлуудаа ер нь л авч хаяж байх хэрэгтэй шүү. Би уншиж дуусчихаад чамд тэр номыг уншуулна аа"

cafuné | jaywonWhere stories live. Discover now