15.

388 56 18
                                    

🌟🌟🌟

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🌟🌟🌟

Жэй ахынд хоносны маргааш өглөө бид хоёр сургуулиасаа хоцрох шахан сэрсэн юм. Ямартай ч явахад бэлдсэн ч гэсэн хоцрохоо угаасаа мэдэж байсан тул нэг ч их яарсангүй сургуулийн зүг хөдлөв.

Тэгээд сургуулийн гадаа ирээд бид хоёр зэрэг нэг их санаа алдахад Жэй ах,

-Эхний цаг угаасаа хоцорчихсон байна. Тэгэхээр хүлээж байгаад дараагийнхаас нь орцгооё. Юу гэж бодож байна?

-Угаасаа өөр арга байхгүй шүүдээ. Одоо яаж дотогшоо орох вэ гэдэг л байна.

Ийн хэлэхэд тэр энэ тэрүүгээр гүйлгэж харж байснаа нэг санаа олсон бололтой над луу эргэж харснаа "Сургуулийн арын хашааны хаалга байгаа штээ. Тэрийг давъя" гэх нь тэр.

Ямартай ч хэлсэнээр нь хийхээр шийдээд хаалга байгаа зүг лүү очиж арай гэж хашааг нь даван газарт буух тэр мөчид жижүүр ах бид хоёрыг хээв нэг ажиглаад зогсож байдаг байгаа.

-За, золигнууд. Хичээлээсээ хоцорчихоод бүр хашаа давна гэнэ ээ? Та хоёрыг хэн ч олж харахгүй гэж бодоо юу. Камер гэж нэг дажгүй эд байдгийг мартчихсан уу айн?

Жижүүр ахын ааштайг мэдэх ч ийм ааштай гэдгийг нь мэдсэнгүй бид хоёр зүгээр л бүлтгэнэн зогсоно. Тэр биднийг загнасаар сургууль руу дагуулж орж ирэхэд зүгээр явуулах гэж байгаа юм байх даа гэсэн найдвараар түүн лүү харвал,

-Зүгээр явуулна гэж горьдолтгүй шүү. Өвдөглөж суугаад гараа өргөөд яагаад хоцорсон шалтгаанаа хэл. Тэгээд хүн үнэмшмээр байвал явуулъя.

Бид хоёр бие биелүүгээ аврал эрсэн харцаар ширтэцгээд дор дороо өвдөглөн суулаа.

-За тэгээд яагаад хоцорсон билээ?

-Машинд дайруулаад...

Жэй ахын хэлсэн үгэнд цочирдон би огцом түүн лүү харлаа. Хариуд нь тэр над луу нэг нүдээ ирмээд жижүүр ах луу нэг л найр тавьсан харцаар харж байснаа "Үгүй ээ, манай энэ хажууд байгаа найз машинд дайруулсан гэх гээд л. Яахав ээ нэг их гэмтэл аваагүй, гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд эмнэлэг орчихоод ирсэн юм. Тийм болохоор л жаахан хоцорчихлоо."

cafuné | jaywonWhere stories live. Discover now