[Chapter 7]

2K 312 29
                                    

Жонгүг Тэхёны өмнө сандал буруу харуулан суугаад шархыг нь эхнээс нь цэвэрлэж эхлэх бол Тэхён нүдээ тас аних аж. Хааяахан өвдөж байгаагаа илэрхийлэн ярвайна.

"Эдгэх гэж хэдэн өдөр болох нь."

Тэхён хариу дугарсангүй.

"Нэг орой гарч явлаа гээд л ингэж хандаж байгаа хэрэг үү? Аймшигтай юм."

Жонгүг ийн хэлснийхээ хариуд Тэхёны ширүүн харцыг олж харлаа.

"Амныхаа зоргоор ярих хэрэггүй."

Тэхён босох гэтэл Жонгүг бугуйнаас нь атган буцааж суулгаад,

"Ойлголоо. Зүгээр дуустал нь хүлээж бай."

Тэхён хөмсөг зангидсан хэвээр нүдээ аних бол Жонгүг өөр зүйл хэлэлгүй Тэхёны шархыг цэвэрлэж, наалт нааж өглөө.

"Болчихлоо."

Тэхён үүнийг л хүлээж байсан мэт цүнхээ шүүрэн үг дуугуй ангиас гарах бол хаалга савагдахыг харсаар үлдсэн Жонгүг инээвхийлээд,

"Бүдүүлэг амьтан." хэмээн цүнхээ нэг мөрөндөө үүрэн тайван алхсаар араас нь гарлаа.

Юнги их сургуульд байхдаа бараг л байнга зодоон хийчихээд ирдэг байсныг санав. Өөртөө анхаарал тавьдаггүй учраас Жонгүг унтаж байхад нь шархыг нь цэвэрлэж өгдөг байсан хэрэг.

Тэр доош харан гэнэтхэн тэр үеийг санасандаа хөнгөхөн инээмсэглэн сургуулиас гарч ирвэл хэдийн харанхуй болжээ. Тэр эргэлзээгүй дугуйгаа унан Юнгигийн эмнэлэгийг зүглэсэн юм.

-

Тэхён гэртээ ирэхэд аав ээж хоёр нь оройн хоолоо идэж байлаа. Тэр бөхийн мэндлээд,

"Давтах хичээл их байгаа учраас түрүүлээд өрөөндөө орлоо." гэхэд эцэг нь толгой дохихоос өөрийг хийхгүй.

Ийм л байдаг. Түүний аав эсвэл ядаж ээж нь ч оройн хоолоо таслалгүй идэж байгаа эсэхэд нь санаа зовохгүй. Тэхён дэндүү тогтворгүй хооллолтоос болж ходоод нь байнга өвддөг хэдий ч ээж нь мэдэхгүй биз.

Хайргүй юм хойно.

Өрөөндөө орон хувцасаа солиод шууд л хичээлийн ширээнийхээ ард суух тэр өчигдрөөс хойш юу ч идээгүй гэдгээ саналаа. Гэхдээ одоог хүртэл өлссөн мэдрэмж төрөхгүй байгаа нь түүний сэтгэл санаатай холбоотой байх.

Хаалга тогших чимээ гарч Тэхён санаа алдан тэр зүгт харвал үйлчлэгч эмэгтэй байсан нь түүний сэтгэлийг амраав.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now