"Пак Жиминийг хаана харсан юм?"Жонгүг сургуулийн хаалгаар орж ирэхдээ хамгийн түрүүнд сонссон зүйл хүн бүрийн аманд давтагдах хэн нэгний нэр байлаа. Тэр анхаарал хандуулалгүй явсаар ангийн хаалгаар орж ирэхдээ суудал дээрээ суух Ким Тэхёныг олж харсан юм.
Тэр дахиад дөрвөн хоног хичээлдээ ирэх ёсгүй байсан ч өнөөдөр ингээд сууж байлаа.
Жонгүг түүний нүднийхээ урдуур унжуулсан үс хийгээд амны хаалтыг л харж чадах аж. Тэр чимээгүй явсаар хамгийн хойно байх өөрийнхөө суудалд ирж суухтай зэрэгцэн хонх дугарч багш орж ирсэн юм.
-
Хаалга дугаран эмэгтэй багшийн өсгийтэй гутлын чимээгээр Тэхён нүдээ нээн хаалга руу харвал багш ганцаар байсангүй. Түүний ардаас орж ирэх дүрэмт хувцастай залууг харахдаа бүгд ам амандаа бувтналдаж эхэллээ.
"Бүгд чимээгүй. Пак Жиминийг бүгд таних байх. Тэр өнөөдрөөс эхлэн сургуульдаа эргэн суралцаж байгаа учраас бүгд туслаж дэмжээрэй."
Пак Жимин самбарын өмнө зогсоод сурагчдад бөхийн мэндлэхдээ зөөлөн инээмсэглэсээр,
"Эргээд уулзаж байгаадаа таатай байна." гэхээс өөрийг хэлсэнгүй. Багш түүнд суудал зааж өгч Жимин түүнд ч бас бөхийн эргэхдээ Тэхёнтой харц тулгарах нь тэр.
Анхнаасаа тэнд байсан гэдгийг мэдсэн мэт огт түүртэлгүйгээр. Тэгээд түүний инээмсэглэл хормын төдийд хувиран энэ удаад ёжлол шингэсэн инээвхийлэл болж хувирсан юм. Тэр үүгээрээ Ким Тэхёнтой тусгайлан мэндэлж байгаа бололтой..
Сайн сууж байсан уу, Ким Тэхён?
-
Жонгүг түүний харалдаа зэрэгцэн ирж суух шинэ сурагчыг хальтхан харчихаад дэвтэрээ дэлгэлээ. Түүнд Жиминий хэн болох талаар өчүүхэн санаа ч байхгүй тул тоох хэрэг ч үгүй.
Харин анзаарсан нэг зүйл бол Пак Жимин бусдын адил усан толгойт биш ажээ.
Бүх л өдрийн турш хичээлүүдэд бүгдэд Пак Жимин л идэвхитэй оролцсон юм.
-
Жонгүг сүүлийн хонх дугарахад хамгийн түрүүнд босоод ангийн арын хаалгаар гарч одлоо. Хонгил сурагчдаар дүүрэхээс өмнө шүүгээнээсээ дэвтэр аван давтлага болох ангид ирвэл Тэхён болон Жонгүгт зориулан хоёрхон байдаг ширээ нэгээр нэмэгдсэн байх бөгөөд эзэн нь ч дээр нь сууж байсан юм.
YOU ARE READING
𝐖𝐇𝐎.
FanfictionНад руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулна. WHO. 2021