[Chapter 20]

2.4K 339 110
                                    

Давтлагын өрөөний хаалга Тэхёны гараар хаагдаж тэр хонгилын үзүүрт булан эргэн харагдахаа болиход хаалганы ард нуугдан зогсож байсан Жимин ил гарч ирлээ. Тэр Тэхёны явсан зүг рүү харсаар инээвхийлэн,

"Намайг эзгүйд илүү хөгжилтэй зүйл болоод өнгөрчихсөн бололтой?" Тэр сонссон зүйлээ ахин нэг санасаар,

"Тэнэг амьтан. Сул талтай болчихож. Маш том... сул тал."

Тэр ийн бувтначихаад аяархан инээд алдан цааш явлаа.

-

"Юу?"

Жонгүг сууж байсан буйдангаасаа үсрэн босоод чанга дуугарсан ч Юнгигийн хөмсөг зангирахыг хараад буцан суулаа.

"Юундаа орилоод байгаа юм?"

"Аялал гэнэ ээ?"

Юнги толгой дохин шар айргаа уусаар зурагтын суваг сольж эхлэхэд Жонгүг түүн рүү гөлөрсөөр гартаа барьсан лаазтай шар айргаа өөрийн эрхгүй шальчийж орхитол нь базчих нь тэр.

"ХӨӨЕ!!"

Юнги гуяан дээрээ асгарсан шар айргийг арчсаар орилоход Жонгүг ухаан орсоор асгарсан шингэнийг арчин дараа нь эвгүйхэн хоолой засч,

"Хэр удаан.. хэдэн өдөр явах юм?"

"Долоо хоног гэж бодож байна. Новш минь, хэрэг төвөг тарилгүй хүлээж байгаарай. Ганцаараа амьдрахад суралцсан чинь дээр шүү."

Юнги тоомжиргүйхэн ярьж, Жонгүг рүү харах ч үгүй бөгөөд Жонгүг түүнийг үгийг сонссоор шал гөлрөн сууна. Түүний чихэнд зурагтаар мэдээ тайлбарлах эмэгтэйн дуу холдож ойртон, Жонгүг зүрхний цохилтоо хэрхэн хурдсахыг мэдрэнэ.

"Хаачих гэж байгаа юм?"

Жонгүг түүний үгэнд хариу хэлэлгүй өрөөндөө орон хаалгаа хаачихав. Тэр орон дээрээ
үсрэн хэвтээд дэрээ гараараа нүдэж эхлэнэ. Түүний цээжинд дайн болж байгаа нь илт. Жонгүг ялахыг хүссэн ч түүнээс ирэх сум шиг үгэнд бамбайгаа алдан оногдоно. Дараа нь өөрийгөө эмчлээд эргэн тулалдах ч цаг мөч бүрт Жонгүг өөртөө хийгээд бүгдэд ялагдаж байлаа.

Тавьж явуулна гэж амласан шүү дээ, өөртөө.

-

"Бага эзэнтээн."

Машины хаалга онгойж Жимин арын суудалд суун цүнхээ шидлээ. Тэгээд суудлаа налан хэсэг нүдээ аньсан ч нэг зүйл санасан бололтой урагшлаад,

"Жон Жонгүг. Энэ хүн хэн болохыг олж мэд."

"Ойлголоо."

-

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now