[Chapter 30]

3.1K 348 76
                                    

"Дууссан уу?"

Тэхён түүний үгийг дуустал нь хүлээцтэй сонсоод эцэст нь ийн хэлэхэд Жонгүг нүдээ нээн мөрнөөс нь саллаа.

"Юу?"

"Залхчихсан. Хэцүү зангаас чинь бас өвдөх бүртээ санаа алдахаас залхсан болохоор одоо чамтай орооцолдохгүй. Шалтгаан нь ердөө л энэ."

Жонгүг инээвхийлсээр түүний бугуйн яс хэсгээс чанга базсаар,

"Надаар тоглоод байна уу? Чи хэзээ ч надаас уйдаж чадахгүй. Зүүдэндээ ч..!"

Тэхён түүнээс гараа татан авч хөмсөг зангидаад "Үнэндээ чи өөртөө л хайртай новш. Чиний хойноос гүйдэг байсан нэгэн өөр хүний гараас атгаад зөрөхөд бардам зан чинь чамайг энд авчирсан төдий биз дээ? Одоо хүсч байгаа зүйл чинь надтай шөнийг өнгөрүүлээд амныхаа зоргоор доромжилж харин дахиад нар мандахад би чиний бөөрөнд наалдаж л байх ёстой гэдэг бодол чинь. Гэхдээ хараал идэг, Жон Жонгүг. Би чамтай учирсандаа яг одоо л хамгийн ихээр харамсаж байна."

Тэхён түүний хажуугаар зөрөн цааш хоёр алхаад,

"Аан тийм, нэг зүйл гуйж болох уу?"

Жонгүг хана гөлөрсөн чигтээ гацсан мэт зогсож байгаад түүний үгэнд толгойгоо удаанаар эргүүлэн,

"Юу юм?" гэхдээ хоолой нь сонсогдох төдий.

Тэхён цааш яваад өгөхөд Жонгүг гайхсан ч удалгүй алхаа нь ойртон Тэхён гартаа хар ууттай зүйл барин буцаж ирэхдээ барьсан зүйлээ Жонгүгийн хөлд шидэж,

"Гарахдаа наад хогоо хаяад өгөөч? Онцгүй үнэртээд байсан юм."

Жонгүгийн царай огцом хувирч итгэж ядсан харцаар Тэхён руу ширтэх нь тэр.

"Там руугаа тонил, Ким Тэхён."

Жонгүг түүний хүслийг биелүүлэлгүй хаалга саван гараад явчихад Тэхён хуурамч инээмсэглэл тодруулсаар үлдлээ.

-

[2 өдрийн дараа]

Жонгүг гэртээ орж ирэхэд баглан цүнхэлсэн ачаанууд угтаж авлаа. Тэр гайхсангүй. Юнги явахдаа бэлдэж байгаа нь энэ.

Тэр ирсэнээ ч хэлсэнгүй. Юнгигийн өрөөний хаалга нээгдэж найз бүсгүй нь гарч ирээд,

"Өө Жонгүг, ирчихсэн үү?"

Түүний хойноос Юнги гарч ирлээ. Тэд хамтдаа Юнгигийн ачааг базааж байгаа бололтой.

Жонгүг бүсгүйтэй мэндлэн "Би туслах уу?"

"Аан, хэрэггүй дээ. Бид хоёр бараг л дуусчихлаа. Харин хоол болохоор гараад ирээрэй. Хамтдаа хооллоё."

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now