[Chapter 27]

2.3K 345 44
                                    

Эмнэлэгийн орон дээр харанхуй болох үеэх сэрсэн Жонгүг нүдээ нээсээр эргэн тойрноо харахдаа юу болсон талаар санахыг хичээх ч түүний толгойд юу ч байсангүй.

Тэр өндийх гэсэн ч хүч нь хүрэхгүйд амандаа хараан түүний дараа хөл нь аймшигтай өвдөж эхэллээ.

"Новш гэж."

Хөлөө харвал гипсдээд таазнаас дүүжилсэн өргөгчинд байрлуулсан байх ба түүний гарыг ч боон хүзүүнээс нь бэхэлсэн байв. Одоо л тэр эмнэлэгт байгаагаа ухаарч эхлэхдээ өөрийгөө хүнд гэмтсэн байгааг мэдрэн дараа нь түүний ой санамж бага багаар орж ирлээ.

Хичээл тарчихсан байсан. Жонгүг Юнги рүү залгах ёстойгоо санаад утсаа оролдон алхаж байсан.

Түүний ой санамж доторх зүйл ингээд л дуусчихсан юм. Ямартай ч тэр хойноо хэдэн сурагчдын инээлдэх дууг сонссон, тэгээд маш хүчтэй хөл алдах хэмжээнд түлхүүлэхдээ шатны бариул даван доош унасан гэдгээ бодож оллоо.

Удалгүй хаалга зөөлөн онгойж эмч болон сувилагч орж ирэн түүний биеийн байдлыг асууж байлаа.

"Асран хамгаалагчдаа дуудсан уу?"

"Үгүй."

Эмч нүдний шилээ дээшлүүлэн зүүгээд "Өнөөдөртөө эндээ хонох хэрэгтэй. Харин өглөө гэхэд асран хамгаалагчаа надтай уулзуулна шүү."

Жонгүг өрөөнд ганцаар үлдэн шүүгээн дээр байх утсаа аваад Юнгигийн дугаарыг хийн залгалаа. Тэр одоо гэртээ байх учиртай. Гэхдээ Жонгүг рүү нэг ч залгаагүй бас ирээгүй байгааг бодохдоо Жонгүг эргэлзэж байсан юм.

Өчнөөн дуудуулж, тасрахын даваан дээр Юнги утсаа авав.

"Юу байна?"

"Онц зүйлгүй ээ. Хаана байгаа юм? Надад асуудал-"

"Инагын гэрт."

Жонгүг гайхсаар "Гэртээ байгаа гэж бодсон юмсан."

"Ина ханиад хүрчихэж. Өндөр халуураад байгаа болохоор би дэргэд нь байх хэрэгтэй."

Жонгүг сая л Юнгигийн хоолой дэндүү сул сонсогдоод байгааг ойлгох нь тэр. Тэгээд чимээгүйхэн инээвхийлэв.

"Ойлголоо. Түүнд анхаарал сайн тавиарай."

"Чи зүгээр биз дээ?"

"Би яав л гэж. Зурагт үзээд хэвтэж байна."

"Ойлголоо. Тэгж байгаад ярья, шар айраг бага уугаарай золиг минь!-"

"Их ууна."

Жонгүг худал инээсээр дуудлага тасрахад түүний уруулдаа наасан инээмсэглэл замхран алга боллоо. Юнги хэдийн санаа зовнилтой, хийх ажилтай байгаа бол Жонгүг нэмэр болж хоёр тийш гүйлгэхийг яагаад ч юм хүссэнгүй. Маргааш болоход байгаа мөнгөөрөө төлбөрөө хийгээд такси бариад харьчихаж болно хэмээн бодсоор тэр харанхуй бас хоосон эмнэлэгийн өрөөнд унтахаар нүдээ анилаа.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now