[Chapter 9]

2.1K 310 52
                                    

A/n: Double update.





Тэхён ирсэн газраа хачин харсаар "Энд яах гэж ирсэн юм?"

Зочид буудал гэх хаягтай тийм ч том биш газрын гадаа ирээд Жонгүг хаалга руу нь зүглэхэд Тэхён ийн асуулаа. Түүний нүдэнд яг л дэндүү бохироос нь жигшиж байгаа мэт төрх үүссэн байх аж.

"Ороод л мэд."

"Үгүй ээ. Би иймэрхүү газраар явж байх юм шиг харагдаж байна уу?"

Жонгүг инээх аядаад "Тэр чинь надад хамаагүй шүү. Энэ бол миний хүсэл."

Тэхён хөмсөг зангидсаар "Надаар тоглох гэсний хэрэггүй шүү, Жон Жонгүг."

Жонгүг нүдээ эргэлдүүлэн хаалганы бариулаас тавиад хоёр алхан Тэхёны өмнө ирэхдээ хүрэмнээс нь заамдах бөгөөд багахан хөмсөг зангидаж,

"Би орно л гэсэн бол орно. Очно гэсэн бол очно. Ялагдсан бол эр хүн шиг хэлсэндээ хүр." гэчихээд түрүүлэн орвол Тэхён амандаа хараасаар араас нь орохдоо амны хаалт зүүх аж. Түүний төсөөлсөн шиг бохир биш боломжийн газар байх аж. Гэхдээ хамгийн чухал нь Жон Жонгүг түүнийг зочид буудалд дагуулж ирсэн нь ямар зорилготой болохыг тэр гайхна.

Жонгүг ресепшн хэсгээс холдон түүнийг дагуулаад таван давхарт гарч ирэх бөгөөд нэгэн өрөөний гадна ирээд хаалгыг нь нээн Тэхёнд зам тавьж өглөө.

"Одоо зорилгоо хэлээдэх. Энэ бүгд чинь хэтэрхий утгагүй юм. Яах гэж энэ хүртэл ирсэн гэдгээ хэл?"

Жонгүг хаалгаа хаагаад тайвнаар цүнхээ бас гадуур хүрмээ тайлан сандал дээр суухдаа,

"Чамайг амраах гэж." гэх нь тэр.

Тэхён одоо бүр л эргэлзэн хөмсөг нь нумарсаар үүдэнд зогссон чигтээ,

"Юу?"

"Сүүлд хэзээ бүтэн нойртой хоносон юм? Царайг чинь харвал чи ч гэсэн санахгүй бололтой." гэсээр тоомжиргүй утсаа гарган оролдож эхлэв.
Тэхён баруун тийш толгойгоо эргүүлэн ханан дахь толинд өөрийгөө харахдаа үнэхээр л хамгийн сүүлд хэзээ хийх зүйлгүй эрт унтаж амарсан гэдгээ бодож олж чадсангүй.

"Би яагаад энд амрана гэж?"

"Гэртээ харьчихвал чадах юм уу? Эсвэл сургууль дээр?"

"Жон Жонгүг, чи юу мэддэг болоод ингэтлээ хол яваад байгаа юм? Миний амрах эсвэл ядрах чамд хараал идсэн ямар хамаатай юм?"

Жонгүг утаснаасаа харц салган Тэхёныг хараад "Тэгэхгүй байх ямар шалтгаан байгаа юм? Найз болсон биз дээ? Чамтай хөгжилдөх гэхээр дэндүү асуудалтай. Тиймээс л ядаж туслах гэж байна. Би мэдэхгүй ч гадарлаж байна. Юу гээч, ингэлээ гээд хүн тийм ч хол явахгүй. Тэвчлээ гээд яах юм?"

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now