"Тосохоор ирэх хэрэггүй гэж байхад!"
Юнги Солонгост буугаад Жонгүгийг харахдаа хамгийн түрүүнд хэлсэн үг нь энэ байв. Жонгүг инээмсэглэн,
"Сайн явж ирсэн үү?"
"Гайхалтай сайн."
"Жонгүг, сайн сууж байсан уу?"
Жонгүг уруулаа жимийн бүдэгхэн инээмсэглээд Юнгигийн найз бүсгүй рүү эгцлэн ширтсээр,
"Тийм ээ."
Түүний эелдэгхэн хариултанд урамшсан бололтой бүсгүй улам тод инээмсэглэн "Хамтдаа хоол идэцгээх үү? Би Жонгүгтэй улам дотно танилцмаар байна."
Юнги найз бүсгүйгээ ширтэн инээмсэглэхийг үзээд Жонгүг тэдний энэ жаргалтай инээмсэглэлийг талаар болгож чадахгүй гэдгээ ухаарсан юм.
"Тэгье ээ."
Жонгүг Юнгигийн найз бүсгүйн гараас цүнхтэй ачааг нь аван өргөөд тэд хамтдаа онгоцны буудлыг орхино. Тэгээд хамтдаа оройн хоол идэж, бүсгүйг гэрт нь хүргэж өгчихөөд тэд хамтдаа гэртээ ирлээ.
Тэднийг орж ирэхэд харанхуй, эзэнгүй байх бөгөөд Жонгүг гэрэл асаасаар хөмсөг зангидахад Юнги гутлаа тайлахдаа,
"Тэхён явчихсан хэрэг үү?"
Жонгүг мөрөө хавчин "Тийм бол сайн л биз."
"Чи мэдэхгүй байгаа юм уу?"
Юнги хөмсөг зангидахад Жонгүг нүдээ эргэлдүүлсээр "Бидэнд хамаатай хэрэг үү? Ирэхгүй байвал бидэнд л дээр."
Юнги түүний царайг хэсэг ажиглан ахин үг дугарсангүй. Хэсэг хугацааны дараа гэхэд тэдний дунд Юнгигийн аяласан улсын тухай яриа л өрнөж байлаа.
Онгоцонд ядарч ирсэн Юнги орон дээрээ хэвтээд л шууд унтаад өгөх бөгөөд хэдэн цаг өнгөрснийг үл мэдэн ам нь айхтар цангасаар ус уухаар орноосоо босов. Эвшээсээр өрөөнөөс гарч ирвэл түүний нүд томрох ба гадаа үүр цайж байхад Жонгүг одоог хүртэл унталгүй зурагт үзэн сууж байх аж.
"Унтаагүй юм уу?"
Жонгүг хөнгөн толгой дохиод "Нойр хүрэхгүй байсан юм."
Юнги толгой дохин өөртөө ус аягалан нэг амьсгаагаар дуусгахдаа Жонгүгт хандан,
"Хичээлтэй биз дээ? Хэдэн цаг ч болов унтахыг хичээгээрэй." гэчихээд л өрөөндөө орох бол хэлсэн үгийг нь нөгөө чихээрээ гаргаж орхих Жонгүг ахин нэг суваг явуулсаар цонхоор харлаа. Хэдийн тэнгэрийн хаяа ягаараад эхэлжээ.
YOU ARE READING
𝐖𝐇𝐎.
FanfictionНад руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулна. WHO. 2021