14 хоногийн дараа
"Ирэх хэрэггүй гээд байхад."
Өрөөнийх нь хаалгаар орж ирэх Жонгүгийг хараад Юнги тоомжиргүйхэн ийн хэллээ.
"Яаж ганцааранг чинь явуулах юм?"
Өнөөдөр Юнги эмнэлэгээс гарч байгаа билээ. Жонгүг хичээлтэй учраас тэр ирэх хэрэггүй гэж хэлсэн ч хичээлээ таслаадч хамаагүй түүнийг гэрт нь аваачхаар ирж байгаа нь энэ. Жонгүг хоёр гартаа Юнгигийн эд зүйлсийг аваад түүний араас алхан эмнэлэгээс гарч ирэхэд түүний хүлээлгэсэн такси зогсож байсан юм.
"Гэрээ санасан уу?"
"Ороо л санаж байна. Эмнэлэгийн ор тухгүй байсан."
Жонгүг түүний үгэнд чимээгүй инээмсэглээд Юнги эрүүл болчихоод гарч байгаад нь үнэхээр баяртай байгаагаа мэдэрлээ. Тэд хамтдаа гэртээ ирэхэд Юнги хэтэрхий гэмээр цэвэрхэн байх гэрээ хараад уулга алдах нь тэр.
"Найз охиноо авчирч цэвэрлүүлсэн юм уу?"
Жонгүг хөмсөг зангидсаар "Надад найз охин байхгүй. Өөрөө цэвэрлэсэн нв ойлгомжтой биз дээ?"
"Чаддаг байсан хэрэг үү?"
"Мин Юнги, хэтэрч байна шүү!"
Юнги түүнийг бухимдуулж чадсандаа баярласан бололтой инээд алдсаар үсийг нь сэгсийлгэн "Тоглож байна, новш минь. Ингэж хүлээж авна гэж төсөөлсөнгүй, том болчихжээ."
Хүүхэд шиг эрхлүүлэх түүний үйлдэл Жонгүгт таалагдаагүй нь мэдээж дуу муутайхан Юнгигийн зүйлсийг эмхлүүлж өгөөд "Юу ч хийлгүй амарч байгаарай. Би оройтно шүү, давтлагатай." гэчихээд гараад явсан юм.
Сургууль хүртэл алхаж байхдаа Жонгүг Юнгид санаа зовон цээжийг нь дарж байсан тэр зовнил хэдийн алга болчихоод хөнгөрчихсөн байгаагаа мэдэрч нэг их уртаар санаа алдав.
-
Хонх дугарч өдрийн завсрлагаан эхлэхэд ангиас гараа халааслан гарах Жонгүг толгой нь өвдөөд байгааг мэдрэхдээ хоол идэхийн оронд хэсэг гарч агаар амьсгалахаар шийдэв. Түүнийгшатаар бууж байхад нэгдүгээр давхарт хачирхалтай нь маш олон сурагчид нэг хэсэгт бөөгнөрөлдсөн байлаа. Сайн харвал бужигналдсан олны дунд Ким Тэхён зогсож байсанд Жонгүг шатан дээр үлдлээ. Түүний өмнө доош харсан охиныг олж харахдаа Жонгүг юу болоод байгааг ойлгож дараа нь түүний уруулд инээмсэглэл тодорсон юм.
YOU ARE READING
𝐖𝐇𝐎.
FanfictionНад руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулна. WHO. 2021