Тэхён хөргөгчнөөс ахин 4 ширхэг шар айраг гаргаж ирээд өрөөндөө орвол орны дэргэд суух Жонгүг хэдийн согтсон байлаа. Тэгээд Тэхёныг орж ирэх үед толгойгоо өргөн халамцуу инээвхийлэх аж.
Тэхён түүний дэргэд суусаар,
"Үүнийг дуусгаад л унтаж үз."
Жонгүг инээсээр шинийг задлан балгахдаа "Үерхээд бүтэн өдөр ч болоогүй байхад атгандаа оруулах гэж байгаа хэрэг үү?"
"Дэндүү олныг уучихсан биз дээ, новш минь. Тэглээ ч бид үерхсэн гэж бодохгүй байна."
Жонгүг талимаарах нүдээрээ түүний зүг нэхэн хараад хөмсөгөө багахан зангидаж "Юу гэсэн.. үг юм?"
"Чи асуусан юм уу?"
Түүний үг Жонгүгийг инээхэд хүргэж "Асуусан ч чи зөвшөөрнө."
Тэхён түүнийг даган инээх аядаад "Өөртөө итгэлтэй амьтан."
Жонгүг лаазаа хоослон өмнөхтэйгөө ижил газар шидээд нүр ирмэх төдийд Тэхёны гарнаас татан өвөр дээрээ суулгаж орхилоо. Сандрахдаа мөрөн дээр нь тулан тогтож Тэхён доош харахад Жонгүгийн түүнийг ширтэх харц дэндүү тайван хийгээд амар амгалан юм.
"Надтай зугтахыг хүсдэг хэвээр үү?"
Тэхён хөмсөгөө багахан өргөлөө.
"Мэдэхгүй л юм."
Түүний үг одоо Жонгүгийн хөмсөг зангирахад хүргэнэ.
"Ким.. Тэхён. Чиний нэр толгойд гацчихаад тамтай байсан. Өвтгөхийг хүссэн ч цохилт бүртээ цээжээр хөндүүрлэхийг мэдэрч байсан. Дараа нь чамгүй үед үнэр чинь бодол замхруулж, зүрх чамайг нэхэж эхэлдэг. Өөрчлөгдөх минут бүр надад новшийн байсан Ким Тэхён. Чамтай ойрхон байхыг галзууртлаа хүссэн."
Тэхён түүний үгийг амьсгаа дараа сонсохдоо согтуу байгаа учир бүхнээ нуулгүй ярих түүний харцны хувирал бүрийг ажиглана.
"...Чи ялсан. Үнэндээ чи ялсан, Ким.. Тэхён!"
Жонгүг урагшлан түүний цээжийг налаад унтаж орхиход Тэхён удаанаар гараа дээшлүүлэн шилэн хүзүүнд нь хүрээд өөртөө наалаа.
"Чи... ялсан."
-
"Одоо чи манай гэрээс явахаа больжээ."
"Юнги ч байхгүй гэрт хийх зүйлгүй уйтгартай байсан юм. Яасан, баярлахгүй байх чинь?"
Гартаа ууттай шар айрагнууд, даруулга барьсаар хана налан зогсохдоо ийн хэлвэл Тэхён инээх аядаж зам тавьж өгөөд "Ор л доо."
YOU ARE READING
𝐖𝐇𝐎.
FanfictionНад руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулна. WHO. 2021