Сэрэхдээ Жонгүг Тэхёныг цээжиндээ наан тэвэрсэн байлаа. Өглөө хараахан болоогүйг илтгэн тэнгэрийн хаяа дөнгөж ягаарч байх бөгөөд тэр сая л бүрэн сэргэхдээ Тэхёныг харан инээвхийлэв."Хөөе!"
Тэхёныг сэгсэрсээр тэр нойрноосоо сэрэх үед нь уруул дээр нь зөөлөн үнслээ.
"Би явах хэрэгтэй байх."
Тэхён нойрноосоо арай хийн сэргэсээр утсаа аван цаг хараад,
"Одоо болохгүй. Ээж их эрт сэрдэг юм. Тэднийг ажилдаа явсан хойно яв."
"Тэд ажилдаа явах хэрэг үү? Тэгвэл би бүтэн өдөр үлдсэн ч болох нь ээ?"
Тэхён инээвхийлэн үсээ гараараа самнасаар "Дураараа л бол." гэв.
Жонгүг нойрмоглосоор түүнийг үл тоох Тэхёныг хэсэг ширтсээр дараа нь түүний уруулд сахилгагүй инээмсэглэл тодрон өндийгөөд Тэхёны дээр гарч хоёр гарыг нь сойн барьчихав.
"Новш минь-"
Түүний үгийг таслан Жонгүг Тэхёны уруулд уруулаа наан тэд үнсэлцэж эхэллээ. Жонгүг түүний гарыг тавихад Тэхён түлхэх бус хүзүүгээр нь ороон улам өөртөө татахад Жонгүг инээвхийлэв.
"Надаар тоглохыг хүсээ юу?"
"Үгүй, зүгээр л сэргээх гэсэн юм."
Жонгүг түүний дээрээс буулгүй хүзүүнд нь наалдчихаад үнэрээр нь уушгаа дүүргэлээ.
"Чи сайхан үнэртэй юм."
Тэхён тааз ширтэн инээвхийлсээр Жонгүгийн үсээр гараа гүйлгэхдээ "Мэдээгүй юм байна." хэмээв.
-
Тэмцээний эхний шат зохиогдсон сургуулийн үүдэнд Жонгүг гараа халааслан зогсохдоо залхсан аятай ийш тийш харах аж. Түүний харц Тэхёныг шатаар бууж ирэхэд зөөлрөн өөдөөс алхлаа.
"Хэр хийсэн гэж бодож байна?"
Тэхён хөмсөг зангидсан хэвээр "Мэдэх юм алга. Тэнцэх ёстой гэдгээ л мэдэж байна."
"Одоо хаачих-"
"Жонгүг!"
Түүний яриаг таслан хэн нэгэн охины нэрийг нь чангаар дуудах хоолой гарч тэд хоёул эргэн харлаа. Тэдний харсан зүгт Ким Жүён Жонгүг рүү даллан зогсож байх нь тэр.
"Ким Жүён?"
Жонгүг түүнийг энд харсандаа гайхсаар зогстол тэр дэргэд нь ирлээ.
"Сайн уу? Тэмцээнд чинь амжилт хүсэх гэж ирсэн юм. Уг нь эрт ирсэн ч чи утсаа аваагүй."
YOU ARE READING
𝐖𝐇𝐎.
FanfictionНад руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулна. WHO. 2021