[Chapter 16]

2.1K 297 97
                                    

"Юу?"

Жонгүг царай нь хувирсаар бага багаар хөмсөг нь зангирч эхлэв. Тэхён өөрийгөө юу хэлчихсэн гэдгийг анзаарсан мэт худлаа инээвхийлсээр,

"Март даа." гээд түүний өвөр дээрээс буух гэтэл Жонгүг нуруугаар нь тэвэрч аван өөртөө татахад тэд нүүр тулах аж. Тэхён түүний амьсгалыг хүртэл арьсан дээрээ мэдрэхдээ хачин мэдрэмж цээжийг нь дүүргэхэд хоолой засан харцаа бурууллаа.

"Итгэлтэй байна уу?"

Тэхён хариулсангүй.

"Надад хэл. Зугтаж чадах хэрэг үү?"

"Итгэлтэй байгаа учраас л хэлсэн юм."

Жонгүг түүний хариултанд сэтгэл ханасан бололтой инээмсэглэл тодруулаад Тэхёны уруул дээр үнслээ.

"Бид хаашаа зугтах юм?"

"Хаана ч хамаагүй. Очих чадах хамгийн хол газар луу зугтаж хэн ч олохгүй байхад болно."

Тэд намуухан дуугаар ярилцаж нүдрүүгээ ширтэлцэнэ. Хамар нь шүргэх хэмжээнд нэгэндээ ойртох бүртээ халуун амьсгааг нь арьсандаа мэдэрч, бусад бүх зүйлийг хэдийн умартсан байлаа.

"Чи бид хоёрт мөнгө хэрэгтэй болвол?"

"Тэр асуудал биш ээ."

Жонгүг инээвхийлээд "Яагаад надтай зугтахыг хүссэн юм?"

Тэхён дуугаа хураан хэсэг бодол болсон ч удалгүй ам нээх ба өмнөхөөсөө дэндүү сул хоолойгоор,

"Надад өөр хүн байхгүй." гэх нь тэр.

Жонгүг түүний үгийг сонсоод инээмсэглэл нь аажмаар замхрахыг өөрөө анзаарсангүй. Энэ түүний сонсохыг хүссэн хариулт биш бололтой.

"Би чамд байгаа цор ганц нэгэн гэж үү?"

Тэхён хариулах эсэхдээ эргэлзэх мэт ахиад л дуугаа хураачих ба сулхан ганц удаа толгой дохих нь л харагдана.

Тэд дахин ярилцсангүй. Жонгүгийн хурууны үзүүр Тэхёны арьсаар тоглон гүйж, тэд нэгэндээ улам ойртохдоо удалгүй уруул нь нийлэх аж.

Итгэлээ өгчихсөн,
Хариу нэхэлгүй бас хамгийн хурданаар.
Бүгдийг нь өгчихсөн.

-

[3 хоногийн дараа]

Хаалганы чимээ гарч Жонгүг биеэ дийлж ядан гэрт орж ирэхдээ түүний царай харанхуйлж, бүдрэн унах шахна. Тэр гутлаа арайхийн тайлчихаад дэндүү уртаар санаа алдан зочны өрөөнд орж ирээд түүний алхаа зогсох нь тэр.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now