[Special Chapter]🎄

2.9K 318 56
                                    

Зурагтын дуу хамгийн сул дээрээ, дэлгэцэн дээрх хүмүүсийн дүрс инээлдэх ч юу ярьж байгаа нь үл сонстоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зурагтын дуу хамгийн сул дээрээ, дэлгэцэн дээрх хүмүүсийн дүрс инээлдэх ч юу ярьж байгаа нь үл сонстоно. Харин өмнө нь байх буйдан дээр Жонгүг утсаа урдаа босгож тавьчихаад доош харан хэвтэхдээ харанхуй дэлгэцийг нь цоо ширтэх аж. Сүүлийн 2 цаг яг ийн өнгөрч. Үе үехэн хүндхэн санаа алдчихаад цаг шалгах тэр эцэст нь тэвчээртэй хэвээр хүлээсээр.

Удалгүй утас нь чичирхийлж, хүлээсэн нэгний дугаар дэлгэцэн дээр тодроход тэр шүүрч аваад босч суун чихэндээ наалаа.

"Байна?"

"Юу хийж байна?" Тэхёны хувиралгүй хийгээд намуухан хоолой.

Жонгүг өөрийн эрхгүй шилбэнээсээ чанга атгасаар хоолой засан "Унтаж байлаа. Чи?"

"Юу ч хийгээгүй ээ."

"Аавтайгаа... ярилцсан уу?"

Тэхён шууд хариулсангүй. 3 хором тэдний дунд чимээгүй өнгөрчихөөд Тэхён ахин ам нээхдээ,

"Би бараг танай гэрийн гадаа ирчихлээ. Гараад ирээч?"

"За." Жонгүг утсаа таслаад маш хурданаар гэрийн хувцасаа сольж өмсөн толинд хальт харчихаад хаалгаар яаран гарав. Цахилгаан шатнаас бууж гадагш гарахдаа холгүйхэн сандал дээр Тэхён суухыг үзээд хоолой засан хүрмээ янзаллаа. Үнэндээ түүний цээж нэг хором ч тайвширч өгөлгүй аймшигтай ихээр чичирч байсан юм.

Жонгүг түүний араас очсоноос хойш 8 сар өнгөрчээ. Тэхён ахлах сургуулиа төгсөөд зуны амралтаар Солонгост ирсэн нь энэ. Харин одоо намар эхлэх дөхсөн учир буцаад Франц руу явж их сургуульд сурах уу, эндээ үлдэж их сургуульд элсэх үү гэдэгээ аавтайгаа ярилцан шийдэхээр болсон юм. Жонгүг түүнийг дэргэд нь үлдэж хамт их сургуульд сураасай гэж хүссэндээ галзуурах дөхөх ч хэзээ ч гаднаа гаргасангүй. Тэхёны шийдвэрийг хүндлэхийн тулд.. Тиймээс ч аавтайгаа ярилцана гэсэн энэ өдөр араас нь нэг ч зурвас илгээлгүй тэвчээртэй гэгч нь хүлээсээр одоо ч уулзаж байгаа нь энэ.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now