A/N: DOUBLE UPDATE!!! Шинэ хэсгийн талаарх мэдэгдэлээ цаг тухайд нь аваад, бас сэтгэгдэлээ чөлөөтэй хуваалцахыг хүсвэл OHOWLY гээд fb group-д нэгдээрэй. ❤️
Жонгүг Тэхёныг хүчтэй түлхэхэд тэр хойш унах шахан шатны бариулаас барин тогтлоо.
"Би тоглоом шиг харагдаад байна уу?"
"Үгүй."
"Эргэлзсэн новшын зүйлд үнэхээр дургүй. Дотор муухайраад байдаг юм."
Жонгүгийн харц, түүний царай ямар ч хувиралгүй хүйтэн төрхтэй аж. Тэхён хөмсөг зангидсаар түүний өөдөөс ойртон,
"Тэгээд юу гэж? Намайг харахыг хүсэхгүй байна уу?"
"Шийдсэн бол битгий буц."
Тэхёны уруулд инээд тодорч тэр доош харсаар нэг шат доошлон Жонгүгийн мөрийг дэрлээд зогсчихлоо. Тэр хамрыг нь цочроон мэдрэгдэх Жонгүгийн сэтгэл татам үнэрийг цээж дүүртэл амьсгалаад нүдээ анилаа.
"Дахиад надаас холдоно гэвэл алчихна шүү."
Жонгүгийн хоолой одоо ч ширүүн сонстох нь түүний инээдийг хүргэнэ.
"Тэгээд.. явах гэж байгаа хэрэг үү?"
"Тийм."
"Бэлтгэлээ яах юм? Тэмцээн долоо хоногийн дараа болох гэж байна."
Жонгүг анх удаа инээд тодруулах ба энэ нь сулхан байсан ч Тэхён харцаа салгаж чадсангүй.
"Надад үнэндээ давтлага хэрэгтэй байсан гэж бодож байна уу?"
"Хөөрчихсөн новш."
Тэхён Жонгүгийг тэнд нь үлдээн дээш алхаж, хонгилоор ганцаар алхахдаа сурагчдын шүүгээний дэргэдүүр өнгөрөх ба бусдад баллагдсан Жонгүгийн шүүгээнд хаалга нь хаагдахгүй болтол хог чихэгдсэн байгааг олж харлаа. Тэгээд хөмсөг зангидан байрандаа зогссон юм.
-
"Жон Жонгүг, надтай ярихгүй хэрэг үү? Том болчихсон гэж бодтол одоо ч нялцанхай хэвээр байх шив."
Юнги хөлөөрөө Жонгүгийн хаалгыг өшиглөчихөөд цааш явбал түүний хойноос хаалга нээгдэх нь тэр.
"Ашгүй-"
"Надад амла."
"Юу?"
-
Сургуулийн гэрэл бүдэгхэн тусах хонгилын буланд хэн нэгний хүндхэн амьсгалах чимээ дуулдана. Дүрэмт хувцастай хоёр залуу хана налаа үнсэлцэх бөгөөд Жонгүг уруулаа салган доошилж Тэхёны хүзүүг үнсэж эхлэвэл Тэхён түүний үсээр гараа гүйлгэсээр хойш гэдийнэ.
YOU ARE READING
𝐖𝐇𝐎.
FanfictionНад руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулна. WHO. 2021