Мэдрэмж бол... ялагдал.Хаалга дугарч Жонгүг гэртээ эргэн орж ирэх үед үүрийн 4 цаг болж байлаа. Тэр Юнгигийн аминаасаа илүү хайрладаг, Жонгүгт барааг нь ч үзүүлдэггүй мотоциклынх нь түлхүүрийг байсан газарт нь тавьчихаад хоосон шар айрагны шилийг нэгээр нэмэхээр хөргөгчөө зүглэв. Түүний нойр хэдийн хулжчихаад өдөр шиг л сэргэг байсан юм.
Түүний царайнд хувирал үгүй, тэр буйдан дээр тухлан суугаад шар айргаа задлан нэг балгачихаад гэнэт л инээвхийлэх нь тэр.
Хойш гэдийн нүдээ анисаар түүний уруулаас инээмсэглэл үл сална.
Энэ инээд хаалга нүдэх чимээнээр замхран алга болсон юм. Хаалганы зүгт хөмсөг зангидан хэсэг харчихаад очин тайлвал Тэхён хана налчихсан дэндүү согтуу зогсож байх аж.
Ирэхгүй гэж таамагласан нэгэн ийн зогсохыг үзээд Жонгүг хэсэг харж зогссон ч шуунаас нь түшин гэртээ орууллаа. Хонгил эзэнгүй болоход булангаас харж зогссон Жон туслах ослын шатаар буун доошилсон юм.
Жонгүг Тэхёныг буйдан дээр суулгаад орхиход тэр сэрэх нь тэр.
"Би хаана байна?"
Жонгүг хариу хэлэлгүй ширээн дээрээс ууж байсан зүйлээ аван том балгалахад Тэхён эргэн тойрноо харахыг хичээн харцаа ширүүсгэсээр байх бөгөөд эцэст нь урдаа зогсох Жонгүгийг хараад нүд нь зөөлөрнө.
"Аан, чи юу?"
"..."
"Би яаж ирчихэв? Саяхан Жиминий гэрт байсан даа."
Жонгүг түүнд хариу хэлэлгүй буйдангын нөгөө үзүүрт суусаар зурагтын удирдлага авав. Суваг солин үзчихмээр зүйл хайх зуурт Тэхён ухаан санаагаа олж авахыг хичээх мэт нэг тийш гөлөрсөөр байх аж.
"Би асуугаад байна."
"Мэдэхгүй."
"Чи намайг очиж авсан юм уу?"
Жонгүг инээх аядаад "Хуцаж байх шив."
Тэхён ч юу хэлснээ ухаарах мэт "Тийм л дээ." гэсээр буйдангаас босохыг хичээсэн ч эргээд уначихав.
"Жонгүг, надад тусал."
Жонгүг ярвайсаар нүднийхээ булангаар түүнийг харвал буйдангаас ахин босохыг хичээсэн ч эргэсэн толгойндоо дийлдэн буцаж суух бөгөөд тэр магадгүй биеэ ч даахгүй байгаа бололтой. Эцэст нь бухимдангуй санаа алдсаар Жонгүг удирдлагаа шидэн босоод Тэхёны гарнаас татвал эсрэгээрээ Тэхён түүнийг татан хажуудаа унагаад хормын дотор өвөр дээр нь гараад суучих нь тэр.
YOU ARE READING
𝐖𝐇𝐎.
FanfictionНад руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулна. WHO. 2021