"Өнөө орой 20 цагаас чухал уулзалттай гэж дамжуулсан."Тэхён туслахынхаа үгэнд хөмсөг зангидаад машинаасаа буулаа. Сургуулийн өмнө иржээ.
Цүнхээ үүрэн хоёр алхтал түүний араас нэрээр нь дуудах үл таних нэгний хоолой сонстов.
"Ким Тэхён!"
Эргэн харахдаа Тэхён өөр лүү нь хурдтай алхах Мин Юнгиг олж харсан юм. Машинаас түүний туслах хурдлан бууж ирээд Юнгигийн замд хөндөлсөн зогслоо.
Тэхён туслах руугаа харан толгой сэгсрэх бол Юнги чөлөөлөгдөн түүний өмнө ирэх аж.
"Намайг таниж л байгаа биз?"
"Ямар хэргээр ирсэн юм?"
Юнги царайгаа хувирган гартаа барьсан бор цаасан ууттай зүйлийг сунгах нь тэр. Том хэмжээтэй бас хүнд бололтой зүйлийг Тэхён харсаар түүний гараас авалгүй зогсоход Юнги ам нээн,
"Хохирол барагдуулж өгсөн мөнгөний тал нь. Үлдсэнийг нь удахгүй өгчих учраас санаа битгий зовоорой. Би өртэй явах дургүй."
Тэхён одоо л ойлгон түүнийг орхиод хойш эргэхдээ "Надад хэрэггүй." гэлээ.
Юнги түүний гараас татан эргүүлээд "Ямар учраас Жонгүгт мөнгө өгсөнийг мэдэхгүй ч хариу нэхэн түүнд халдах л юм бол би зүгээр суухгүй гэдгийг санаарай. Түүнээс чадахаараа хол яв!"
Юнгт ширүүхэн харсаар ийн хэлчихээд Тэхёны туслахын гарт өнөөх ууттай 10 сая воныг хүчээр үлдээгээд тэндээс холдлоо. Араас нь ширтэн үлдэх Тэхёны гар удаанаар зангиран чангарсаар тэр гүнзгий амьсгал авав.
Эхний цагийн хичээлд Жонгүг суусангүй. Завсарлах үеэр Тэхён ариун цэврийн өрөө зүглэж явахдаа хонгилын нөгөө үзүүрээс булан эргэн гарч ирэх хоёр залууг олж харлаа.
Жон Жонгүг болон Мин Юнги.
Жонгүг Юнгигийн дэргэд алхахдаа хэний ч урьд нь харж үзээгүй инээмсэглэл тодруулан урдах замаа ч тоолгүй Юнгиг ширтэн явах бол тэдний яриа сонсогдохгүй ч үе үе Юнгигийн амнаас хараал урсах нь цуурайтах аж.
Тэхён өөрийн мэдэлгүй тэдний харцнаас бултаж, биеэ нууж орхилоо. Түүний харц улам ойртсоор явах Жонгүгаас үл сална.
Яг л өөр хүн болчихсон мэт.
Тэхён түүний энэ төрхийг харж чадах юуг ч хийж дийлэхгүй гэдгээ бодохдоо амьдралдаа анх удаа өөрийгөө хүчгүй нэгнээр мэдрэх шиг болно. Жонгүг инээмсэглэсээр хоёр гараа халааслачихаад юу ч юм ярилцах нь бага багаар тодрох аж. Тэхён бүхэлдээ булан эргэн нуугдаж тэд хажуугаар нь өнгөрлөө.
YOU ARE READING
𝐖𝐇𝐎.
FanfictionНад руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулна. WHO. 2021