"Холдож үз. Тэгээд миний гэрээс яг одоо гар, инээдтэй новш."
Жонгүг Тэхёны цээж рүү түлхээд өрөөнөөс гарах гэтэл Тэхён дахиад л гарнаас нь татан зогсооно.
"Чи бүр ингэтлээ аргаа барчихаа юу? Харахаас ч ой гутаад байна гэж хэлсэн биз дээ?"
"Тийм л бололтой. Тэгээд би хаана унтах билээ?"
Үүргэвчээ Жонгүгийн хичээлийн ширээн дээр тавиад ийн асууж дураараа аашлах түүнийг Жонгүг удтал ширтээд эцэст нь нүдээ эргэлдүүлэн санаа алдсаар, орон дээрээсээ хөнжлөө шүүрэн авч,
"Орон дээр унт. Хэнд ч гай бололгүй." гэсээр эргэвэл Тэхён хөмсөг зангидан алхаагаа хурдасгасаар өрөөнөөс гарахаар хаалга татах Жонгүгийн урдуур орлоо.
"Чи надтай хамт унтана."
"Хараал идэг, Ким Тэхён! Цонхоор түлхэхээс өмнө наадхаа болиод өг."
Тэхён түүний ширүүн харцнаас эмээлгүй өөрөө ч хөмсөг зангидан "Энд үлд эсвэл би чамтай хамт өөр газар унтаж болох л юм. Хайрт чинь өглөө сэрээд өрөөнөөсөө гарч ирэхдээ чи бид хоёрыг харвал нэг их баярлахгүй л болов уу?"
Зочны өрөөнөөс Юнги Жонгүгийн нэрийг дуудах нь сонсогдож тэр гарахаар ухасхийхэд Тэхён бугуйнаас нь чанга атгаж өөртөө татан түүнд ойртохдоо чихэнд нь,
"Мин Юнги чамайг надтай ямар шалтгаанаар ойртсон болоод намайг одоо энд байгааг мэдвэл чам руу инээмсэглэх болов уу? Ижил хүйстэн, тэгээд ч зогсолгүй өөрт хайртайг мэдвэл... ахиад хэдэн удаа ингэж нэрээр чинь дуудах бол?"
Тэр амандаа ёжилсон инээмсэглэл тодруулсаар гүн гүнзгий хийгээд намуухан хоолойгоор ийн хэлээд холдвол түүний өмнө хорсолдоо дэлбэрэх шахан хэдийн урхинд нь орчихсон залуу шүдээ зуун зогссоор эцэст нь гартаа барьсан хөнжлөө газарт шидээд,
"Чамайг хараал идээсэй."
Жонгүг Тэхёнд ингэж хэлээд өрөөний хаалга саван гарлаа. Түүний хойно өрөөнд ганцаар үлдэх Тэхён хүчтэй дүр эсгэсэн багаа тайлж хаясаар санаа алдсаар орон дээр суув.
Жон Жонгүгийн амнаас түүнийг л чиглэн гарах адгийн үгс хутга шиг цээжийг нь сийчих авч тэр хуурамч инээмсэглэл, ширүүн харцаараа өөртөө ч зүгээр мэт жүжиглэх аж.
Удалгүй Жонгүг өрөөнд орж ирэхдээ өөр хөнжил барьсан байх бөгөөд Тэхён руу хүчтэй чулуудаад,
"Илүү үйлдэл хийвэл царайг чинь хүн харах аргагүй болгож орхино шүү." гэсээр орны захад цааш хараа хэвтчихэв.
YOU ARE READING
𝐖𝐇𝐎.
FanfictionНад руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулна. WHO. 2021