[Chapter 28]

2.3K 341 91
                                    

Шөнө дунд Жонгүг өвдөлтөндөө тарчилсаар сэрэхдээ харанхуй өрөөнд орон дээрээ нүд нээлээ. Түүний хөл хугарсан хэсгээрээ тэсэхийн аргагүй янгинан өвдөх ба тэр өвдөлт даамжирсаар бүх л биеэрээ шахам чинэрнэ. Жонгүг шүд зуусаар арайхийн босч суугаад шүүгээн дээр тавьсан аягатай усыг авахдаа дэргэд нь тавьсан өвчин намдаагч эмийг олж харах нь тэр. Тэхён түүнийг өвдөнө гэж таамаглаад бэлдээд тавьсан бололтой.

"Новш чинь."

Тэр амандаа бувтнаад эмнээс давхарлан уугаад босохыг хичээсээр чадан ядан өрөөнөөс гарвал гэрэл ч унтраастай байх ба Тэхён энд байхгүй гэдэг нь ойлгомжтой байлаа.

Хоол идчихээд хойш хэвтээд л унтаад өгсөн. Дараа нь юу болсон бас Тэхён хэзээ явсан гэдгийг огтхон ч мэдэхгүй байсан юм. Цаг харвал 2 цаг 30 минутийг зааж байлаа.

-

Хүнгүй хонгилд хэн нэгний өвдөлтөндөө аахилан дуу алдаж сүүлдээ амьсгаадан тарчлах дуу л хадах бөгөөд тэр зогсоо зайгүй цохиулсаар бараг л ухаан алдах дөхжээ.

"Түр зогсож бай."

Өрөөний буланд хуучирсан буйдан дээр хөлөө ачин сууж байсан нэгэн чимээгүйхэн ийн хэлэхэд түүний тушаалаар газар хэвтэх залууг үхдэл болтол зодох нэгэн зогслоо.

Тэхён буйдан дээрээс босч газар хэвтэх нэгний урд ирэн нэг хөлөөрөө өвдөглөн суусаар гартаа савхин бээлий өмсөж дараа нь түүний үснээс чанга зулгаан өндийлгөж ирлээ.

"Хэлэхгүй юм уу? Хэний гөлөг гэдгээ.."

Залуу амьсгаадсаар нүдээ арайхийн нээж ханиалгахад нь хүртэл амнаас нь цус цацарна.

"Б-би хэлсэн шүү дээ. Зүгээр л- хөгжилдөөд.."

Түүний энэ үгийг бараг 10 дахь удаагаа сонсох Тэхёны тэвчээр тасрах мэт шанаадан унагаад ахин үснээс нь татсаар "Тэгтлээ хөгжилтэй байсан хэрэг үү? Новш минь-"

"Уначихна гэж үн-... үнэхээр бодоогүй юм."

"Харин би чамайг ийм хурдан үхдэл болчихно гэж бодсонгүй. Уйдчихлаа, одоо яах вэ? Чамайг бас шатнаас шидээд үзэх үү? Түлхэх биш унах нь илүү хөгжилтэй байж мэдэх юм."

Залуу үг хэлэх гэсэн ч ханилгах ба удалгүй уйлж байгаа бололтой нулимс нь урсах аж.

"Г-гуйя!"

Тэхён түүний хөгийн нулимс хараад, үгийг нь сонсохдоо инээвхийлсэн ч хормын дотор царай нь хувирч, үсийг нь дугтран тавиад босохдоо толгой руу нь хүчтэй дэвсэхэд залуу бүр мөсөн ухаан алдлаа.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now