(Эхлэл хэсгүүд нь жоохон уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ гол дүрийн охин маань солонгост очоод бусад гол дүрүүд маань гараад ирвэл та нарыг уйдаахгүй байхаа😉)(Аан бас нэг зүйл хэлэхэд, зарим дүрийн маань нэр яг монгол нэр учраас нэр нь муухай байна гэсэн гомдол, шүүмж хүлээж авахгүй гэдгээ хэлэхэд таатай байна.🙂)
Гэртээ орж ирэхэд гэрийнхэн бүгд байв.
" Өө миний охин ирээ юу? Хичээл нь ийм эрт тарчихсан юм уу? " гэж ээж зочны өрөөнөөс надруу хүрч ирэн миний малгай ороолтыг тайлж байхдаа хэллээ.
" Угаасаа нээх их хичээл орох биш дээ. Аниа ажилдаа яваагүй юм уу?"
Ээж " Явчихаад хүрээд ирсэн. Хоол хийчихсэн байгаа гараа угаагаад хувцасаа сольчихоод хүрээд ир. Ээж нь хоолыг нь халаагаад байж байя " гэлээ.
Би ч гараа угаан сургуулынхаа дүрэмт хувцасыг солиод гал тогооны өрөө рүү орлоо.
Би " Ёооё хэзээ энэ корона дуусч, маск зүүхгүй, амгалан тайван амьдрах юм болоо? Өвөл маск зүүгээд алхана гэдэг бас л чанга байна шүү " гээд хоолоо халбагадлаа.
Ээж: Дүнгүүд нь яаж байна? Одоо эхний улиралын амралт нь болох гээд их хичээл орохгүй байна уу?
" Хичээл тийм айхтар их орохгүй байгаа. Багш нар зүгээр л бие даалтууд өгч байгаа. Гэхдээ бүх багш нар 1-2 бие даалт өгөхөөр зөндөө олон бие даалттай болчихсон. Маргааш л хичээлдээ явчихвал улирлын амралт эхэллээ дээ."
гэж ярьсаар хоолоо идэж дуусаад аягаа угаан өрөөндөө орлоо.
Эгч: Эгч нь тушаал дэвшсэн шд.
" Тийм үү? Баяр хүргэе."
Эгч: Тэгээд шинэ жил удахгүй болох гэж байгаа болохоор эгч нь чамд юу өгөхөө бодоод олчихсон.
" Юу юм? "
Эгч: Солонгос хэлний дугуйланд явах эрх.
" Хөөх нээрээ юу? "
Эгч: Тиймээ~ Сайн сураарай. гээд намайг үнсээд өрөөнөөс гарлаа.
Өөрөөсөө 10 насаар эгч, ажил хийдэг эгчтэй байна гэдэг ямар сайхан юм бэ. Би кпоп гэдэг гайхалтай зүйлд бүрэн автсанаас хойш солонгос хэл сурахыг маш их хүсдэг байсан. Гэвч яг зөв цаг нь таарч өгдөггүй л байлаа. Одоо л яг сурах цаг нь боллоо.
Хамгийн эхний хичээл маань өнөөдөр орох байсан юм. Би ч заасан апп аар нь хичээлдээ орлоо доо.