💎17-р хэсэг💎

1.1K 67 4
                                    



Жонгүг: Ааваа ээжээ бид ирлээ.

Жонгүг Бам бид гурав хадам аав ээжийнд ирлээ.


Ж/Ээж: Сайн уу? Хүүхдүүд минь.     гээд биднийг үнсэв.

" Та сайн сууж байв уу? Шинэ оны мэнд"

Ж/Ээж: Хөөх миний бэр чинь жаахан жин нэмээ юу даа?

Манай ээжийн гэдэс жирэмсэн үедээ маш хурдан томордог байсан гэсэн. Тэр онцлогыг би ч бас өөртөө шингээсэн байлаа.

" Харин тиймээ...Гэдсээрээ жаахан"

Ж/Ээж: Залуу хүүхэд байж таргалаж яах нь вэ. Одоо тур миний охин.

" Одоо нэгэнт өнгөрсөөн ээжээ. Хэсэгтээ турахгүй байх "

Жонгүг: Ээжээ та Юнаг битий таргалсан гээд бай л даа. Харин ч хөөрхөн байгаа биз дээ?

Ж/Ээж: Зааза орцгоо.



Өчигдөр шинэ он гарсан, шинэ оны эхний өдөр хадам аав ээжийндээ ирж байна.

Ж/Аав: Сайн уу? Миний хүүхдүүд.

" Сайн та сайн байна уу? Шинэ оны мэнд"

Ж/Аав: Шинэ оны мэнд. Өчигдөр Жонхён ах нь эхнэр, охин хоёртойгоо хамт ирээд шинэ оноо гаргаад явсан. Та хоёр маань гэртээ байв уу?

Жонгүг: Тиймээ. Би ажиллахгүй, хамтдаа өнгөрүүлсэн анхны шинэ жил. Гэртээ л хамтдаа байлаа.

Ж/Ээж: Өчигдөр бүгдээрээ цугласан бол сайхан байх байлаа. За яахав яахав.

гээд бидэнд цай, хоол аягалаж өглөө. Ойрд уулзаагүй бид өчнөөн л зүйл ярьлаа. Мөн хуримынхаа талаар ярьсан. Хурдан хуримаа хийхгүй бол миний гэдэс цаашдаа их хурдан томрох байх. Бас бид хоёр хуримаа монголд хийнэ. Учир нь солонгост хийвэл нилээн их шуугиан тарьж магадгүй гэж айж байгаа. Бараг бүх зүйл л бэлэн байгаа. Одоо хүмүүст хуримын урилгаа өгч байгаа. Хамгийн дотны гэсэн хүмүүстээ л. Гэхдээ биднийг хүүхэдтэй болж байгааг одоогоор хэн ч мэдэхгүй л дээ. Хадам аав ээж хоёр мөн манай аав ээж хоёр ч намайг жирэмсэн гэдгийг мэдэхгүй. Тэгээд л яагаад ийм хурдан хуримаа хийх гээд байгаа юм? гэж гайхаад байсан.

" Хайраа бүгдээрээ уулзсаных зурагаа даруулъя. Миний хайр утасаа барьж байгаад selfie хийчих "

Жонгүг: За тэгье.

Яг үнэндээ Жонгүг зураг дараагүй бичлэг хийж байсан юм.

" Инээгээрээ 3, 2, 1! "

Жонгүг: Юна жирэмсэн!       гэхэд хадам аав ээж хоёр надруу огцом эргэж харлаа.

BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now