💎13-р хэсэг💎

1.1K 69 7
                                    

Уйлсаар такси барин Жонгүгийн гэр лүү очоод хувцасаа аваад гарах гэхэд Жонгүг над руу залгалаа.

" Хайраа би чамайг хувцасаа аваад явах гэж байгааг мэдэж байна. Битгий яв гуйж байна. Сая болсон зүйл чиний бодож байгаа шиг биш. Чи буруу ойлгосон. Гуйж байна одоо гадаа харанхуй болчихсон байгаа болохоор битгий гэрээс гар. Ийм орой ганцаараа гарвал аюултай шүү дээ. Ганцхан өнөө шөнө л наанаа хоночих гуйж байна. Харин маргааш чи бүгдийг нь мэдэх болно "

" Үгүй ээ Жонгүгаа би энд хонохгүй. Би найзындаа очиж хононо. Бас...бидний харилцаанд маш том сэв суучих шиг боллоо... цааш үргэлжлэх эсэх нь хүртэл эргэлзээтэй болчихлоо "

" Ү-Үгүй ээ хайраа тийм б-- "

Би утасаа таслаад Чэвоны гэрлүү явлаа.


Найздаа хамаг юмаа ярьж нэг инээж, нэг уйлаад шөнийг өнгөрөөв. Гэхдээ мэдээж найз залуу минь Жонгүг гэдгийг юу гэж хэлэх вэ дээ. Өглөө босоод Чэвонтой хамт өглөөний цайгаа ууж байтал Хусог ах надруу залгав. Би ч дуудлагыг нь авлаа.

" Байна уу? "

" Байна~ Юна ахын дүү сайн уу? "

" Сайн. Та сайн уу? "

" Ах нь сайн. Харин өчигдөр орой Жонгүг та хоёр жоохон буруугаар ойлголцсон тухай сонсоод "

" Аан...Тэгсээн. Буруу ойлголцол
байсан уу? Үнэхээр тийм зүйл болсон уу? Мэдэхгүй л байна "

" Ямартай ч чамайг бидний тоглолтын сүүлийн өдөр ирээсэй гэж хүсэж байна. Жонгүгийн төлөө биш бидний төлөө. Энэ бидний сүүлийн тоглолт шүү дээ Юна. Чи заавал ирээрэй. Ирнэ гэж амла? "

" .......Зааза ахаа би өнөөдөр очноо "

" Удахгүй уулзъя Юна~"


Чэвон: Хэн бэ?

" А-Аан хэн ч биш. Найз нь өнөөдөр гарах ажилтай болчихлоо. "

Би цайгаа уучихаад усанд ороод нүүрээ будан аль чадахаараа хөөрхөн болохыг хичээн тоглолт руу явлаа.






Тоглолтын суудал нь хамгийн урд талын эгнээний VIP суудалд суугаад тэдний тоглолтыг анх удаа үзлээ. Сүрдэм чанга дуу, тайзыг нураах гэж буй мэт бүжгийн эрчтэй хөдөлгөөн гээд л тоглолтын сайханд Жонгүгт гомдсон гомдол алга болчихов. Бас Жонгүг бүжиглээд тайзыг тойрч явж байхдаа намайг олж хараад нүдээ ирмээд байсан. Хөөрхөн байсан л даа гэхдээ өчигдөрийн явдлыг нь бодохоор уур минь хүрч гомдоод л байсан.

BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now