" Хайрт найз Юна даа төрсөн өдрийн мэнд
хүргэе" гээд Бомсу, Бёл, Чэвон гурав надад төрсөн өдрийн дуу дуулж өглөө. Би хүслээ бодож байгаад бялуун дээрх лааг үлээвэл тэд надад баяр хүргэж алга ташив." Ямар хөөрхөн юм бэ. Баярлалаа. Хайртай шүү та гуравтаа. "
Чэвон: Бид нар ч гэсэн чамд хайртай шүү.
" Дөрөвүүлээ гарч хоолонд оръё. Би даая."
Бёл: Тиймээ!
Бомсу: Өө нээрээ бид нар чамд бэлэг авсан. Хоолноос болоод таг мартчихаж.
" Тийм үү? Юу юм? "
Бёл: Найзуудын хос зүүлт.
" Надад гэхдээ зүүлт байгаа шүү дээ."
Чэвон: Гэхдээ хос зүүлт байхгүй шүү дээ. гээд дөрвөн ширхэг зүүлт гаргаж ирээд тэр гурав нэг нэгээр нь авцгаалаа.
" Найз нь гэхдээ энэ зүүлтийг бугуйндаа уяад зүүчихэж болно биз дээ? Одоо зүүж байгаа зүүлтийг тайлж болохгүй юм л даа...."
Бомсу: Найз залуутай юм чинь хос зүүлтээ хүзүүндээ зүүг дээ гэж бодоод энэ зүүлтийг бугуйндаа зүүхийг чинь зөвшөөрье.
Бёл: Чи бидэнд найз залуугаа хэзээ танилцуулах гэж байна?
" Хэн намайг найз залуутай гэж хэлээв? Би найз залуугүй. "
Чэвон: Бид нар л чамайг мэдэхгүй байв гэж дээ. Заавал одоо бидэнд танилцуул гэж шаардахгүй ээ.
Бомсу: Тэр яах вэ~ Бид нар хоёрхон сарын дараа 1-р курсээ төгслөө шүү дээ.
Бёл: Харин тиймээ. Зуны амралт болно гэхээр сайхан ч 2 жилийн нэг нь ийм хурдан дуусчихсан гэхээр жаахан гунигтай байна.
" Нээрээ найзуудаа.....Би зуныхаа амралтаар монголд байна."
Чэвон: Юу??? Яагаад????
" Хэдэн сар ч гэсэн эх орондоо, гэр бүлтэйгээ хамт баймаар байна."
Бёл: Санах байхдаа....
Бомсу: Бид чамгүйгээр яах болж байнаа?
" Битгий гунигла л даа. Бидэнд дахиад хамтдаа байх 2 сарын хугацаа байна шүү дээ. "
Найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглээд орой нь дахиад Жонгүгтай тэмдэглэх гэж байна.
" Хайраа~~~" гээд гүйж очоод түүнийгээ үнслээ.
Жонгүг: Ммм~ Хайрыгаа санасан юм уу?
" Зөндөө их. "
Жонгүг: Хайр нь ч гэсэн чамайг санасан.
Жонгүг надад ширээ засаж бэлдсэн байлаа. Мөн дарс байв.
" Хайраа энэ дарсаар яах гэж байгаа юм? "
Жонгүг: Хоёулаа ууна.
" Би 21 хүрээгүй шүү дээ "
Жонгүг: Аан...Монголд 21 хүрч байж л алкохол хэрэглэж болдог юм уу? Солонгост 18 нас хүрсэн л бол ууж болноо~
" Эвгүй юм бэ " гэхэд Жонгүг өөртөө болон надад дарс хундагалаж өглөө. Би түүнд найзуудтайгаа хамт хоол идчихсэн гэдгээ хэлсэн учир тэр зөвхөн бялуу, амттан болон дарс бэлдсэн байлаа.
Жонгүг: Май хайраа. гээд надад цэцэгийн баглаа өглөө.
" Вуаа~ Баярлалаа хайраа~ "
Жонгүг: Таалагдаж байна уу?
" Тиймээ. Баярлалаа" гээд түүний уруулан дээр үнслээ.
Жонгүг: 4 сарын 13. Чи минь 18 нас хүрлээ. Мөн бидний үерхэж эхэлсний 100 дах хоног. Баяр хүргэе чамдаа.
" Баярлалаа. Таньд ч бас 100 хоногийн баяр хүргэе " гээд бид хундагаа тулгаад дарсаа ууцгаалаа.
Намуухан аянд биесээ тэврэн бүжиглэж романтиклаж байгаад буцаад сууцгаалаа. Бид байнга ирдэг нэг ресторантай болсон болохоор л тэндэхийн хүмүүстэйгээ ойлголцож, ингэж тухтай байгаа юм. Яг үнэндээ энэ рестораны эзэн нь Жонгүгийн танил л даа.
Жонгүг:Хайраа хайрд нь чамд хэлэх юм байна.
" Надад ч бас таньд хэлэх юм байна. Ер нь эртнээс хэлж байя л гэж бодсон юм"
Жонгүг: Би ч бас чамдаа эртнээс хэлж байя гэж бодсон юм.
" За тэгвэл зэрэг хэлцгээе " гээд зэрэг хэлэх гээд 3 тооллоо. 3, 2, 1!
" Бид удахгүй тоглолтын бэлтгэлдээ орно"
" Хичээлийн улирал дуусаад би монгол руу явна "
Түүний хэлсэн ззүйлийг сонсоод би "Арай гэж завтай болж байсан юмсан. Одоо тоглолтын бэлтгэл үү?" гээд доош харлаа.
Жонгүг: Би яах вэ. Чи монгол явах гэж байгаа юм уу?
" Тиймээ. Зуныхаа амралтаар монгол руу явна."
Жонгүг: Би ч бас тоглолтынхоо бэлтгэл рүү явна....Хэсэг тусдаа байх нь дээ..
Хэсэгхэн тусдаа байна гэж салж яваад дахиж хэзээ ч уулзахгүй бол яана гэхээс би айж байна.
-Vote✨
-