Жонгүг: Ганцааранг чинь явуулж байгаад үнэхээр их уучлаарай.
" Зүгээрээ. Хайр нь монголд очоод дутуу зүйлсээ бэлдээд шинээр авсан хаусаа илүү гоё тохижуулж байя. Миний хайр ажлаа амжуулаад хүрээд ирээрэй. Зулзага бид хоёр нь таныг хүлээж байя за юу? "
гээд Жонгүгт үнсүүлээд түүнээс арай гэж салан онгоцондоо суухаар явлаа. Уг нь Жонгүг өнөөдөр надтай хамт монгол руу нисэх байсан ч гэсэн хамтлаг нь чухал уулзалттай гээд өнөөдөр явж чадахааргүй болсон. Тэгээд 3, 4 хоногийн дараа гишүүдийн заримтай нь хамт ирэх байх.
Үүрээр нисэх нислэг болохоор хүн бага байсан учир Жонгүг өөрөө намайг үдэж өглөө.
Хэдхэн цаг унтчихвал төрсөн гэртээ очих нь ээ~
************
" Ааваа ээжээ би ирлээ!! "
Ээж: Сайн явж ирэв үү? охин минь.
" Сайн явж ирлээ~ " гээд л ээж аавдаа үнсүүлж, тэврүүлж эрхлэлээ. Хэдий би удахгүй эх хүн болох ч гэсэн үргэлж ээж аавынхаа эрх танхил охин хэвээрээ байх болно шүү дээ.
Ээж: Миний зулзага жоохон таргалаа юу даа?
" Харин тиймээ. Шинэ жил гээд л баахан амттан идээд байсан чинь хэдхэн өдрийн дотор гэдсээрээ цүдийчихлээ "
Аав: Яаж зовж турлаа даа. Битгий буцаж таргалаарай. Миний охин л зовно шүү дээ.
гээд духыг минь үнэрлэлээ. Би жирэмсэн гэдгээ Жонгүгийг ирэхээр тэдэнд хэлье гэж бодоод байгаа.
" Ойлголоо ааваа. Охин нь турнаа "
Ээж: Уулзаагүй хэдэн сар болов оо? "
" 4 сар болсон байна "
Аав: Аавын охин ийм том болоод, хуримаа хийх гэж байдаг...Ямар хоол идмээр байна?
" Аав ээжийн хийсэн ямар ч хамаагүй хоол!"
Ээж: За тэгвэл ээж аав хоёр нь хоол хийгээдэхье. Миний охин өрөөндөө ороод хувцасаа солиод байж бай. Ээж нь охиноо ирэх сурагаар л өрөөг нь цэвэрлээд тавьчихсан.
" Баярлалаа. Хайртай шүү "
Өрөөндөө ороод хувцасаа солин гараа угаагаад өрөөнөөсөө нэмж авах, хэрэгтэй гэсэн зүйлсээ бэлдэж эхэллээ. Учир нь би одоо тусдаа гарч, эхнэр хүн болно шүү дээ.
Удаа ч үгүй байтал ээжийн хоолоо идээрэй гэх дуунаар гал тогооны өрөө рүү очлоо. Манай аав ээж хоёр ч хоолыг гялалзуулна шүү.