💎12-р хэсэг💎

1.1K 73 4
                                    


Монголд ирсэн аялал жуулчлалын компани юу хийдэг, түүнийг нь ч бас бид хийсэн. Хайрдаа төрсөн хотоо танилцуулж, тэрэлж, морьтой хөшөө гээд л өнөөх хэдэн зүйлээ үзүүлсэн. Өвөө эмээ дээрээ очихдоо бид гэр бүлээрээ зургуулаа явсан. Эгч, Төгөлдөр ах, аав, ээж, би, Жонгүг.

Эмээ өвөө дээрээ очиход тэд маань Жонгүг бид хоёрыг эсэргүйцэж хатуу ширүүн үгс хэлээгүй. Хошуу дүрэх хэрэггүй гэж бодсон байх. За тэгээд яахав авга эгч нар маань яагаад харийн хүнтэй сууна гээд байгаа юм гээд багахан загнах аядсан. Уг нь би Жонгүгийг урууландах piercing-үүдээ авчих гэж гуйгаад авхуулсан ч түүний нэг гарны бүтэн шивээсийг нууж чадаагүй. Манай ээж аавын хоёр талын гэр бүлийнхэн маань ер нь хуучинсаг үзэлтэй л дээ. Манай гэр бүлд шивээстэй хүн байдаггүй. Бүр уруул байтугаа чихээ цоолуулсан эрэгтэй хүн ч байдаггүй. Тийм болохоор Жонгүгийн шивээснүүд таалагдаагүй нь лавтай.

Бид зургаа чинь очихыг хүсдэг байсан ч очиж байгаагүй Алтай таван богд уулыг очиж үзсэн. 6 сарын дунд гарчихсан зуны ид халуунд хүртэл энэ уулын цас байж л байна. Их содон.

" Миний хайрд таалагдаж байна уу? "

Жонгүг: Тиймээ! Монгол ийм гоё гэдгийг мэдсэн бол эрт ирэх байсан юм.

Корона вирус бүрэн устаж дуусчихсан ч гэсэн хар маск, саравчтай малгайнаас салж чаддаггүй байсан тэр минь монголд ирээд малгай, маск хоёроос салаад их л тухтай, сайхан байх шиг байна.

" Ээжээ гэхдээ энэ уул их гоё юмаа. Заавал үзэх ёстой л газар байна "

Ээж: Тийм байгаа биз? Ээж аав хоёр нь өдий 51 наслахдаа ийм сайханг нь харж байсангүй.

=======================

Жонгүгийг ээжийн болон аавын талын хамаатнуудтай бүрэн танилцаж дуусахад хэдийн 7 сар гараад талдаа орсон байв. Зуны тэр нэг орой бид хоёр орондоо ороод тас тэврэлдээд хэвтэх аж.


" Хайраа таныг явахаар би яах бол? Бид салвал яах бол? "

Жонгүг: Би чамд байнга хэлдэг ч чи минь огтхон ч ойлгодоггүй бололтой. Бид хэзээ ч салахгүй. Би салахыг зөвшөөрөхгүй.

" Гэхдээ бие холдохоор сэтгэл холддог гэсэн. Бид их хөндий болох байхдаа?"

Жонгүг: Чамтайгаа хамт баймаар л байна... Энэ манай хамтлагийн сүүлийн тоглолт гэдгийг ойлгож өгөөрэй. Энэ Сөүлд болох 4 өдрийн тоглолтыг хийчихвэл ахиж тоглолт хийхгүй.

BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now