💎2-р хэсэг💎

1.6K 109 9
                                    

Хүсэж, догдолж, мөрөөдөж байсан
7 сарын 9н ч ирлээ дээ. Монголоос BTS-д зориулж шоколад авчируулсан. Их хөөрхөн хэлбэр дүрстэй байгаа биз?

Гэхдээ хайртай айдолуудтайгаа ингэж уулзах өдөр ирдэг юм байжээ? Үнэхээр бүр үнэхээр итгэхгүй байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гэхдээ хайртай айдолуудтайгаа ингэж уулзах өдөр ирдэг юм байжээ? Үнэхээр бүр үнэхээр итгэхгүй байна. Амьд явбал хайртай айдолуудтайгаа уулзах өдөр ирдэг л юм байна.

Гоёхон дээлээ өмсөөд хамаг хөөрхөн дээрээ тавиад шинээр авсан ээмэгээ зүүгээд фэн уулзалт болох газарлуу явлаа даа.

Гоёхон дээлээ өмсөөд хамаг хөөрхөн дээрээ тавиад шинээр авсан ээмэгээ зүүгээд фэн уулзалт болох газарлуу явлаа даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Нэг том зааланд зөндөө олон сандал тавиад, тэр сандалнуудаас нилээн зайтай өндөр том урт ширээ байлаа. Ширээний ард байгаа 7 ширхэг хоосон сандалыг харвал энд 7 залуу маань суух байх. Би олон сандалнуудын хамгийн урд эгнээнд сууж байлаа. Энд бараг 100 хүн ирсэн байхаа. Их олон хүмүүс байна. Гэхдээ энэ дундаас ердөө 70 хүн л сонгогдсон. Бусад хүмүүс нь зүгээр л хайртай хүмүүсээ ойроос харах гэж ирсэн биз.

Хэсэг хүлээж байтал өнөөдрийн гол дүр болсон долоон гайхамшиг маань орж ирэхэд заал тэр чигтээ орилолдоон боллоо. Яагаад орилоод байгаа юм бол? Би хэдий тэдэнд үнэхээр их хайртай ч гэлээ орилохгүй тайван суугаад болоод л байнадаг.

" Сайн байна уу? Бангтан сунёндан байна"  гэж хэлэн суудлаа эзлэн сууцгаалаа. Тэгээд эхнээсээ авхуулаад арми нар нэг нэгээрээ очлоо доо. Би тэднийг цоо ширтэж байлаа. Аргагүй шүү дээ анх удаагаа ийм зүйл харж байгаа юм чинь. Хэдий миний bias Жимин ч гэлээ нүд минь өөрийн эрхгүй Жонгүгийг харж байлаа. Тэр бол миний bias wrecker.

BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now