Өнөөдөр 6 сарын 13 ны өдөр. Жонгүг гэртээ байхгүй байна. Энтертаймэнт дээрээ оччихсон, хамтлаг нь тарж байгааг албан ёсоор зарлаж байгаа юм. Тэгээд би телевизээр тэдний шууд ярилцлагыг үзээд уйлж сууна. Энэ дэлхий дээрх хамгийн хайртай хамтлаг минь тарж байна шүү дээ!
Намжүн: 14 жилийн хугацаанд бидний ард байсан арми нартаа мааш их бүр маш их баярлалаа. Та нарын маань өгсөн хайрыг хэмжээлж баршгүй их. Одоо хэрнэ энэ өндөрлөгт хүрсэндээ итгэдэггүй. Энэ өндөрт нисэхэд арми та нар минь л бидний далавч болж өгсөн. Та нарт маш их талархаж байна. Хамтдаа сайхан түүхийг бүтээсэнд баярлалаа арми. 7 сарын 9нд Улаанбаатар хотод хийх тоглолтоор сүүлийн удаа уулзацгаая.
гэхэд нь түүний хоолой зангирч байгааг төвөггүй мэдэж байлаа. Би ч илүү ихээр уйллаа.
Гэхдээ тэдний минь амрах цаг ирсэн гэж бодож байна. 14 жилийг энэ 'урлаг' гэх зүйлд зарцуулж өөрсдийнхөө хувийн амьдралыг хүртэл хойш нь тавьсан шүү дээ.
Хэсэг уйлж суун эморч байгаад нүүрээ будан, хөөрхөн болохыг хичээлээ. Учир нь Жонгүг маань жаахан гунигтай ирж магадгүй. Жаахан байтугай л гунигтай байна байх. Ядаж би цоглог байж түүнийгээ тайтгаруулах хэрэгтэй.
Хайрынхаа дуртай хоолыг хийгээд байж байтал хаалга онгойн Жонгүг орж ирж байгаа нь сонсогдов. Удаа ч үгүй том гар бэлхүүсээр минь орж ирэн өнөө маргаашгүй төрөх гэж байгаа миний гэдсийг иллээ.
" Миний хайр явчихаад ирэв үү? "
Жонгүг: Тэглээ...
" Дуу нь яасан сул байх юм? Бие нь зүгээр үү?"
Жонгүг: Жаахан...гунигтай санагдаад байна.
гээд уртаар санаа алдахад нь би эргэж харан түүнийг тэвэрлээ.
" Гуниглах хэрэггүй ээ. Би бас бидний хүү таньд байгаа шүү дээ. Бас Арми нар үргэлж та нарын ард байж байх болно. Тэд таныг хэзээ ч мартахгүй. BTS хамтлаг яг л Michael Jackson шиг домог болж хүмүүсийн зүрхэнд үлдэнэ. Micheal Jackson хэдий хорвоогоос хальсан ч бидний сэтгэл зүрхээс халиагүй шүү дээ. Бас хүсвэл та 7 бүгдээрээ цуглаж байгаад шинээр дуу хийсэн ч болно. Тийм болохоор үүрд энэ дуу хөгжим гэдэг зүйлийг орхиж байгаа юм шиг битгий бод "
Жонгүг: Ойлголоо~
Уруул дээр нь нэг үнсчихээд хоолоо үргэлжлүүлж хийгээд Жонгүгтай хамт идчихээд аягаа угаан хайрыгаа тэврээд хамт зурагт үзэн хэвтлээ.