" Хайраа хичээлийн 3-р улиралын амралтын долоо хоногоор хөдөө явж аялах уу? Миний төрсөн өдөр ч таарч байналээ. Таньтай хамт аялмаар санагдаад байсан юм."Жонгүг: Тэгмээр л байна даан ч....
" Даан ч юу гэж? "
Жонгүг: ....Зааза орой болоод хүйтэн болчихлоо. Миний хайр даарчихна. Хоёулаа явцгаая.
Бид хоёр дандаа очдог болсон далайн эрэг дээрээ нар жаргахыг харах гэж ирсэн юм.
Машин дотор чив чимээгүй байдал...
" Хайраа та надад юу хэлэх гээд хэлж чадахгүй байгаад байгаа юм бэ? Хайрдаа зүгээр хэлчих "
Жонгүг:.....Бид удахгүй аялан тоглолтоо хийнэ. Нилээн удаан үргэлжилэх байх.
" Юу??? Яагаад гэнэт аялан тоглолт хийхээр болчихов? Бас бэлтгэл ч хийгээгүй байж?"
Жонгүг: Сүүлийн үед завгүй байгаад байсан маань тоглолтын бэлтгэл байсан юм.
" Яагаад надад хэлээгүй юм бэ? "
Жонгүг: Хэрвээ тоглотын бэлтгэлтэй гэж хэлэх юм бол чи шууд л гуниглах байсан шүү дээ. Тэгээд бүр аялан тоглолт гэх юм бол бүр илүү ихээр гуниглана гэдгийг чинь мэдээд хэсэгхэн хугацаанд ч гэсэн сэтгэл амар, тайван жаргалтай байг гэж бодсон юм.
" ......Х-Хаашаа явах юм? "
Жонгүг: Япон, Орос. Хятад, Араб, Америкийн бүх хотуудаар явж аялан тоглолт хийнэ.....Бараг 2 сар үргэлжлэх байх...
" Х-Хэзээ явах юм? "
Жонгүг: Маргааш....
" ЮУ??...Та арай ч дээ! Намайг яаж байгаа юм бэ? Би яах болж байнаа??? Өөдгүй юм. Арай өмнө нь хэлж болсонгүй юу? Шууд ингээд тулгаж болж байгаа юм уу?"
гээд уйлвал Жонгүг машинаа зогсоогоод намайг тэврэх гэж оролдсон ч би түүнийг өөрөөсөө түлхэж холдууллаа.
" Цаашаа бай! Би хурдан гэртээ харьмаар байна" гэхэд тэр машинаа асаан хөгжимөө ч асаагаад явж эхэллээ.
Би цонх ширтэн явахдаа хий дэмий бухимдсангүй. Их зүйл ч бодоод амжив. Ер нь би арай л дэндүү өөрийгөө бодоод хувиа хичээсэн зан гаргаад байгаа юм болов уу гэж бодож явтал аль хэдийн тайвширчихсан байлаа. Гэрийн маань гадна ирэхэд бид бие биерүүгээ харав.
" Хайраа....Би таныг хүлээх болно " гээд хүзүүнд нь нүүрээ нааж тэврээд нулимсаараа хүзүүг нь норгов.