Том сул цамцаар гэдсэндээ бойжих 6 сартай хүүгээ нуугаад Солонгост ирсэн. Хуримаа хийчихээд хэдэн сар монголдоо амьдарч байгаад ирсэн юм л даа.
Жонгүг, Бам бид гуравыг солонгост ирсэн өдөр эгч маань амаржиж Төгөлдөр гэдэг айлынх хөөрхөн охинтой болсон. Ёстой хөөрхөн. Даан ч би эгчийгээ төрөхөд нь хажууд нь байж чадаагүй.
Жонгүг: Хайраа Youtube-д анх хүүхэдтэй болсоноо мэдсэн үеийн влогийг оруулсан чинь бөөн юм болж байна. Жонгүг хүүхэдтэй болчихоод албаар нууж байсан байна гээд л...
" Одоо тэгээд хамтдаа даваад туулах л хэрэгтэй болж дээ~ "
Жонгүг: Тийм л дээ...Гэхдээ миний хайр тэр ирэх дайралтуудыг тоохгүй өнгөрөөрэй за юу? Жирэмсэн үеийн сэтгэл санаа маш хэцүү байдаг гэж сонссон.
" Надад санаа зовох хэрэггүй ээ~ Хүмүүс намайг доромжлох тусам би илүү тодоор гэрэлтэх болно за юу? Одоо зочид ирэх нь байна. Хоолоо гялс хийж дуусгая "
******
Хувцасаа сольчихоод гарч ирэхэд яг зочид маань орж ирж байв.
Мисү: Ааа~ Юна гэдэс нь яасан хөөрхөн болчихсон юм бэ? гээд хацар дээр минь үнсэж гэдсийг минь иллээ.
Намжүн: Сайн уу Юна?
" Сайн. Сайн байцгаана уу? Хоол болчихсон. Ширээнд сууцгаагаарай "
Жонгүг бид хоёр зэрэг зэрэг гал тогоонд нааш цааш явж хоол таваглаж байлаа. 11 хүний хоол бэлдэх тийм ч хялбар зүйл биш юмаа.
Жимин: Юна ах нь туслая.
" Өө зүгээрээ та суугаад цайгаа ууж бай "
Жимин: Аливээ~ гээд намайг нуруугаар минь тэвэрч холдуулан ширээнд суулгаад Жонгүгтай хамт хоол таваглаж эхэллээ.
Жонхи: За Юна эгчийн дүү хүүхэд нь одоо хэдэн сартай болчихов оо?
" Одоо 6 сар гарантай "
Минжи: Хуримын дараа уулзаагүй гэхээр бараг 3 сар уулзалдаагүй юм байна шүү дээ.
Юнги: Харин тиймээ их удсан байна. Юна маань бүр илүү жоохон хүүхэд шиг хөөрхөн болчихсон байна.
" Хөөх нээрээ юу? Уг нь өөрийгөө гэрийн авгай болчихсон байх гэж бодсон юмсан. Тийм болоогүй байна уу? "
Согжин: 21 насандаа хөгширчихөж байгаа юм бол 36 настай би яах болж байнаа?
" Битгий 36 нас гэж өөрийгөө хөгшинөөр бод. Та олон улсын насаар 35 настай залуухан хүн. Харин би 20 настай хөгшин зөнөг "