💎3-р хэсэг💎

1.5K 103 1
                                    

Би солонгосоор "Сайн байцгаана уу? Намайг Оюун-Эрдэнэ гэдэг. Монголоос ирсэн. Анх удаагаа солонгост ирээд амьдарч байгаа болохоор мэдэхгүй чадахгүй зүйлст минь туслаж дэмжээрэй. Мөн би англи, монгол, солонгос хэлтэй учир англи хэл юм уу монгол хэл дээр асуух зүйл байвал чөлөөтэй асуугаарай. Дуртайяа туслах болноо "       гэж босож зогсож байгаад ангийнхандаа хэллээ. Энэ хүүхдүүд бүгдээрээ нэгнийгээ танихгүй бүгдээрээ л анх удаагаа оюутан болоод 1-р курст орж ирж байгаа болохоор өөрсдийгөө танилцуулж байгаа юм.

: Сайн уу?        гэж нэг охин мөрөн дээр минь товшлоо.

" Сайн. Сайн байна уу? "

: Чи яагаад хүндэтгэлтэй яриад байгаа юм? Хэдэн настай юм?

" 17 настай "

: Чи яагаад бид нараас нэг насаар дүү байгаа юм?

" Би 5 настай байхдаа бага сургуульд орж байсан юм. "

: Аан тийм байх нь ээ? Тэгсэн ч гэсэн хүндэтгэж ярих хэрэггүй. Намайг Чэвон гэдэг. Чамайг Оё...оёон.....хэлэхэд их хэцүү юмаа. Чамайг одооноос эхэлж Юна гэж дуудаж байя.

" Нээрээ тэгж дуудвал хэн хэндээ их амар байх юм байна."

Чэвон: Энэ манай найз Бёл. гуравуулаа сайхан найзууд болноо.

Бёл: Тэгнээ.

: Хөөе охион чи их хөөрхөн юмаа. гэж нэг хүү хэллээ.

" А-Аан.... за баярлалаа."

: Намайг Бомсу гэдэг. Чамайг?

" Юна гэж дуудахад болно доо."

Бомсу: Чи солонгосоор бүр үнэхээр сайн ярьж байна.

" Баярлалаа."

Бомсу: Би чамтай найзууд болж болох уу?

" Аан болноо."





Саяхан л 9 сарын 1-нд шинэ оюутан болж байсан чинь нэг л мэдэхэд шинэ жил болох гээд байж байна. Шинэ жил болох дөхсөн чинь 2 ажил маань хүртэл үйлчлүүлэгч ихтэй байдаг болсон. Би 7 хоногийн нэг өдөр амардаг. Ням гарагт амардаг. Тэгээд үлдсэн 6 өдөрт нь 2 ажлаа 3, 3 хоногоор нь хувааж аваад ажилладаг. Оюутан болсон чинь нэг бодлын арай бага цагаар хичээл орж сонсох ёстой мэргэжилийнхээ хичээлүүдийг л сонсож байгаа болохоор амар юм. Хичээл маань өглөө 8 аас өдөр 12 хүртэл ордог. Хичээлээ тараад гэртээ хариад нэг хоол хийж идчихээд хувцасаа солин ажил руугаа явна. Ажил маань 13:30-23:30 хүртэл ажилладаг. Гэртээ байгаад хоолоо хийж байх хугацаандаа гэрийн даалгавараа хийж амжуулдаг тулдаа л ядраад ухаан алдчихгүй явж байна.

BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now