Жонгүг хэд хоног манайд байхаар болсон. Laptop дээрээ юм хайж байтал Жонгүг хоёр гадилтай сүү авчираад нэгийг нь өөрөө ууж, нөгөөдөхийг нь надад өглөө." Баярлалаа хайраа "
Жонгүг: Миний хайр юу хийж байгаа юм?
Хариуд нь би юу ч хэлэлгүй сүүнээс уулаа.
Жонгүг: Air Mongolia гэнэ үү? Энүүгээр яах гэж байгаа юм?
Би сүүгээ уухаа болин хажуудаа тавиад Жонгүг рүү харав.
" Монгол руу нисэх тасалбар захиалах гэж байна. Яг ганц үлдчихэж "
Жонгүг: Яах гэж?
" Ойлгомжтой биш байна уу? Монгол руу буцъя "
Жонгүг: Я-Яагаад гэнэт?
" Их сургуулиа төгсчихсөн. Энд байх шалтгаан байхгүй шүү дээ "
Жонгүг: Би чиний энд үлдэх шалтгаан биш гэж үү?
" Мөн л дөө. Гэхдээ...сургуулиа төгсчихсөн болохоор миний визний хугацаа ч гэсэн удахгүй дуусна. Бараг 1 сар л үлдсэн байх. Визний хугацаа дуусахаас өмнө эндээс явахгүй бол нууцаар харласан гээд дахиж солонгост ирэх боломжгүй болно шүү дээ"
Жонгүг: Я-Яагаад гэнэт ингээд байгаа юм бэ? Мм? Хайр нь чамайг гомдоогоо юу? Гомдоосон бол хайрыгаа уучлаарай.
" Та намайг гомдоогоогүй ээ....Гэхдээ би таньд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Хоёулаа салъя. Таньд гомдож уурласандаа ингэж байгаа юм биш шүү, зөвөөр ойлгоорой. Энэ хэн хэнд маань дээр"
Жонгүг: Ү-Үгүй ээ...Би салахгүй. Би чамаас салж чадахгүй.
" Таны юу гэх надад хамаагүй ээ. Би явдагаараа явна " гээд тасалбар захиалах хэсэг дээр дарах гэхэд Жонгүг шууд
laptop-ыг маань унтраачихлаа." Яаж байнаа?! "
Жонгүг: Би чамайг явуулахгүй.
" Тэр чинь надад хамаагүй. Би явна л гэсэн бол явна! " гээд утасаа гаргаж ирээд тасалбараа захиалах гэхэд Жонгүг дахиад л утасыг минь булаагаад авчихлаа.
" Буцаагаад өг! Хамгийн ойрын хугацааны нислэгийн ганцхан суудал үлдчихсэн байналээ. Дуусчихвал яах юм! "
Жонгүг: Сайн л биз.
" Та боль л доо...Яагаад хийсэн шийдвэртээ харамсахад минь хүргээд байгаа юм бэ? Би таньд хайргүйдээ таниас салаад монгол руу явах гээд байгаа гэж бодож байна уу? Үгүй дээ...Одоо л явахгүй бол би дахиж хэзээ ч яг одооных шиг явах зориг гаргаж чадахгүй шүү дээ " гээд сөхөрч унаад уйллаа. Харин Жонгүг намайг энгэртээ нааж тэврээд аргадахыг хичээж байв.