Өглөө сэрээд нүдээ нээтэл Жонгүг надруу цоо ширтээд инээмсэглээд хэвтэж байв." Ммм~ Надруу битгий ингэж хараад бай. Би ичээд байна шүү дээ. " гээд нүүрээ дарлаа.
Жонгүг: Заа ойлголоо доо. Чамруу харж чамайг ичээлгэхгүй ээ. Харин....чи миний хамгийн сайн найз болох ах нартай минь танилцмаар байна уу?
" Арай...."
Жонгүг: Тиймээ чиний бодож байгаа хүмүүс мөн. Одоо чамайг тэдэнд албан ёсоор танилцуулна аа.
**********
Бас л орой болсон байхад Жонгүг бид хоёр BTS-ын дорм руу явлаа. Тэд ихэнхдээ хамт амьдардаг гэсэн.
" Хайраа гэхдээ би тэд нартай уулзана гэхээр айгаад байх юм "
Жонгүг: Яагаад вэ?
" Мэдэхгүй ээ. Зүгээр л айгаад бас сандараад байна. Би тэдэнд таалагдахгүй бол яах вэ?"
Жонгүг: Тэдэнд чи таалагдахгүй байлаа гээд би чамайг хайрлахаа боличихгүй болохоор бүү санаа зов за юу? гээд гарыг минь үнслээ. Жонгүг сүүлийн үед ганцаараа машинаа бариад гадуур явж байгаа гэж хэлсэн.
Их өндөр сайхан, бас хамгаалалт сайтай нэг апартмэнт-д ороод Жонгүгийг дагаад явлаа даа.
Жонгүг: Ах нараа би ирлээ!~ гэж орилоод өөрийнхөө гутлыг тайлаад минийхийг ч бас тайлан дотогш орлоо.
Намжүн: Жонгүгаа чи ирээ юу? Чи хаана хоносон юм бэ? Хөөх....Зочинтой ирээ юу?
Жонгүг: Тиймээ ахаа. Хэлээгүй байж гэнэт зочинтой ирсэнд уучлаарай. Бүгдээрээ зочины өрөөнд цуглараарай!~
Намайг хөтлөсөн чигтээ буйдан дээр суух бол бусад гишүүд их гайхсан аятай өөдөөс минь харж суулаа.
Жонгүг: Ах нараа танилц энэ бол Юна. Миний найз охин.
" Сайн байна уу? Намайг Юна гэдэг." гээд босож зогсон 90 градус бөхийж мэндлэлээ.
Хусог: Их харсан царай байх чинь....
Тэхён: Аан! Нөгөө...Жилийн өмнөх фэн уулзалтан дээр ирсэн монгол арми байна шүү дээ.
" Тиймээ~ "
Юнги: Хөөх тэр хөөрхөн арми Жонгүгийн найз охин болчихсон гэж үү?
Согжин: За би зочиндоо цай хийж ирье. гээд босоод надад цай аягалаж өглөө.
" Баярлалаа~ Бас гар хоосон ирсэнд уучлаарай. Жонгүг дэлгүүр орохгүй байсан юм. "