💎4-р хэсэг💎

1.6K 87 2
                                    


Өнөөдөр бол шинэ жилийн баярын өдөр. Ажлынхаа цаг заваар гэрийнхэнтэйгээ дүрст дуудлагаар ярьсан. Санаж байна... үнэхээр их. Гэхдээ би солонгост мөрөөдлөө биелүүлэхийн тулд л ирсэн. Тэвчих ёстой. Хатуужилтай байх ёстой.

Санаа алдаад хэсэг хүлээлгийн буйдан дээр суугаад амарч байлаа. Өдөржин өсгийтэй гуталтай зогсоно гэдэг бас л амар зүйл биш шүү.

Захирал: Юна та ажлаа яаж хийгээд байгаа юм?     гэхэд нь би год үсэрч бослоо.

" У-Уучлаарай захиралаа. Хөл өвдөөд байхаар нь жоохон сууж байсан юм...."

Захирал: Би чамайг буйдан дээр суусанг чинь хэлээгүй байна. Үйлчлүүлэгч байхгүй үед чи хүссэнээрээ сууж болно. Удаан зогсоо байх ямар хэцүү гэдгийг нь мэднэ. Гэхдээ чи жоохон анхааралтай байж болохгүй юу? Энэ цувыг яахаараа ийм болгочихдог байнаа?   

гээд нэг цувыг миний өмнө барьлаа.

" Захиралаа энэ хувцас яасан гэж? "

Захирал: Энэ ханцуй хэсгийн утас нь тасарчихсан байна. Одоо энийг хэн авах уу? Чи авах уу? 17 сая вон төлөөд авч чадах уу?

" Захиралаа гэхдээ.....зүгээр л утас шүү дээ...бидний хувцасны утас хөвөрч л байдаг...Бас би энийг ийм болгоогүй... "

Захирал: Хэдий энэ энгийн зүйл байж болох ч LV брэнд ямар том гэдгийг мэднэ биз дээ? Чи бид хоёр зүгээр л солонгос улс дах нэг салбарын ажилтан төдий хүмүүс. Асуудал үүсгэлгүй энийг төлж өг!

" Гэхдээ захиралаа надад 17 сая вон байхгүй шүү дээ..."

: Би энийг авъя.     эргээд харвал нэг ах байлаа.

Би ч үг дуугүй хувцасыг нь уутанд хийгээд бэлдэж өглөө.

" Баярлалаа үйлчлүүлэгчээ. Та миний амьдралыг аварлаа."

: Надад биш түүнд л баярла.  гээд яваад өгөв.


Шинэ жилийн баярын өдөр болж байгаа болохоор ажил маань жаахан эрт тарж, би ч асуудалгүйгээр цалингаа бүтэн авсан. Баярын өдөр юм чинь жаахан амттан авдаг юм бил үү? Гэж бодоод хүнсний дэлгүүр орж бялуу, амттан, хоолныхоо хүнсийг цуглуулаад гэрлүүгээ харьж байтал намайг нэг хар машин дагаад л байлаа. Өвөл эрт харанхуй болдог болохоор тас харанхуй болчихсон, би ч их айж явлаа. Энэ машин намайг ажлаасаа тарсанаас хойш дагаж байна.

: Миний дүү машинд суучих. Ах нь хүргээд өгье.  гээд цонхоо буулгахад нь харвал түрүүний үйлчлүүлэгч байв.

BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now